Сумо бөхийн дэвжээн дээр өөрийн эр бяр, хүч чадлыг гайхуулсан Харүмафүжи Бямбадорж харамсалтайгаар зодог тайлж сумогийн ертөнцийг орхиод байгаа билээ. Түүнээс хойш чимээгүйхэн байх болсон тэрээр нууцхан авьяасаа олонд дэлгэжээ. Аса аварга түүний шүлэг уншиж байгаа бичлэгийг өөрийн цахим хуудаснаа байршуулсан ба мөн түүнийг дуулах, зураг зурах авьяастай нэгэн гэжээ.
Мэлмэртэл уйлах сайхан
Мэнд амгаланг билэгдсэн үйл бүхэн сайхан
Мэлтэрсэн сарны доор ганцаар зогсох сайхан
Миний хүү чиний охин цэцэг түүх нь бүр сайхаан
Асгартал уйлах сайхан
Адуу үүрсэж болжмор жиргэх нь нэн сайхан
Аяндаа үйлс бүтэх бүр сайхан
Аавын үг Ээжийн үнэрт нялхрах тун сайхаан
Сайхан хүнийг дурсаж уйлах сайхан
Сар жил өнгөрөөн дурсах сайхан
Сартай шөнө бороотой үдшээр санах сайхан
Санчиг буурал өвгөдөө сонсох бүр буян сайхаан
Монгол Улсын гавьяат тамирчин Мэргэжлийн сумогийн 70 дахь Их Аварга
Даваанямын Бямбадорж Харумафүжи Коохэй
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна