1. Монгол ялж Х.Баттулга Монгол улсын ерөнхийлөгч болов
2. Отгонтэнгэр хайрханд:
2017 оны аравдугаар сарын 22-ны 14:30 цагт Отгонтэнгэр ууланд 27 иргэн авиралт хийгээд буухдаа хавтангийн гулгалт болсны улмаас 17 иргэн сураггүй болсон тухай дуудлага Завхан аймгийн Онцгой байдлын газарт ирсэн. Эрлийн үйл ажиллагааг зохион байгуулахад нийт 225 төрийн албан хаагч, орон нутгийн иргэд оролцсон. Онцгой байдлын байгууллага цасан нурангитай ажиллах туршлага бага байсан хэдий ч далайн түвшнөөс дээш 3200 метрийн өндөрт 50 см-ээс гурван метр орчим цасанд эрлийн ажиллагааг зохион байгуулжээ.
Аврагчид гурван өдрийн турш хайсны эцэст сураггүй болсон 17 иргэний амиа алдсан байдалтайгаар олсон гэх харамсалтай мэдээг Монголын ард түмэнд дуулгасан билээ. Гурвхан сая хүн амтай улс нэг өдрийн дотор 17 иргэнээ зуурдаар алдана гэдэг маш том гарз. Амь насаа алдсан 17 иргэнд зориулж Монгол Улсын төрийн гурван өндөрлөг, УИХ-ын гишүүд эмгэнэл илэрхийлсэн юм.
3.
-Э.АМАРТҮВШИН, Г.АРИУНБААТАР, Б.ШИЖИРБАТ НАР МОНГОЛЫН НЭРИЙГ ДЭЛХИЙН ТАЙЗНАА ЦУУРАЙТУУЛАВ-
Гавьяат жүжигчин, баритон Э.Амартүвшин Итали улсын Парма, Женоа хотын дуурийн театруудад өөрийн нэрийн хуудас болсон Риголеттогийн дүрд хэдэнтээ тоглож байгаад долдугаар сард тус улсын Верона хотын задгай “Арена” театрт хоёр удаа уг дүрдээ дуулсан нь монгол хүн хаа хүрч болохыг харуулсан содон үйл явдал болсон хэмээн сонгодог урлаг сонирхогчид дүгнэдэг юм.
Монгол Улсын гавьяат жүжигчин, Чингис хаан одонт дуучин Г.Ариунбаатар мэргэжлийн дуурийн дуулаачдын “ВВС Cardiff singer of the world” уралдаанд амжилттай оролцож дэлхийн шилдэг таван дуучны нэгээр шалгарсан юм.
“Авьяаслаг Монголчууд” шоуны шилдэг оролцогчдын нэг Б.Шижирбат өнгөрсөн зун Авьяаслаг Америкчууд” шоу нэвтрүүлэгт оролцож, эхний шатны шалгаруулалтад тэнцсэн ч хоёр дахь шатны шалгаруулалтаас хасагдсан юм. Б.Шижирбатын “Авьяаслаг Азичууд” шоуны эхний шалгаруулалтад үзүүлсэн үзүүлбэр нь шүүгчдээс өндөр үнэлгээ аваад зогсохгүй хоёр хөтлөгч алтан баззер дарснаар монгол залуу тус шоуны шилдгийн шилдэгт үлдсэн. Тэрбээр тус шоуны финалын шалгаруулалтад найз охиндоо гэрлэх санал тавьсан нь олон хүнд таалагдсан хэдий ч IV байранд орсон.
4.
-НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ӨРТӨГТЭЙ 15 ХОНОГИЙН НАСТАЙ ЗҮҮН ЭРГЭХГҮЙ ШИЙДВЭР-
Нийслэлчүүд бид наймдугаар сарын 15-наас зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хүртэлх долоон уулзварын зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хязгаарлах журмыг мөрдөж байсан. Уг зохицуулалтыг хийхийн тулд нийслэлийн төсвөөс тэрбум орчим төгрөг гаргасан нь цахим орчны шүүмжлэлийн бай болж байсан. Зүүн эргэхгүй шийдвэрийг Засаг даргын орлогч П.Баярхүү хотын мэрийг эзгүй байх хойгуур нь толгой мэдэн гаргасан шийдвэр болж хувирснаар есдүгээр сарын 1-ний 06:00 цагаас эхлээд хуучин дүрмээрээ замын хөдөлгөөнд оролцохоор болсон.
5. У.Хүрэлсүхийн жил: Өнгөрсөн есдүгээр сард УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 29 дахь Ерөнхий сайд Ж. Эрдэнэбатын Засгийн газар 57.5 хувийн саналаар огцров. Удалгүй сар хагасын дараа Монгол Улсын 30 дахь ерөнхий сайд У. Хүрэлсүхийг нэр дэвшүүлж аравдугаар сард хуралдсан УИХ-ын намрын ээлжит чуулганд оролцсон нийт 47 гишүүдийн 100 хувийн саналаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар У. Хүрэлсүх сонгогдов.
6.2017 оны Онцлох хүн: Өнгөрсөн наймдугаар сард Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн жүдо бөхийн 57 кг-ийн жинд Риогийн олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа аваргын төлөө Японы бөх Ёшида Цүкасатай 14 минут барилдаан хийж вазари үнэлгээгээр ялалт байгуулж Дэлхийн аварга болов.Үүний дараа удалгүй амжилтаа баталж Абу Даби хотод болсон Жүдо бөхийн Их дуулга тэмцээнд Риогийн олимпиад алтан медалийн төлөөх барилдаанд учраа таарч ялагдсан Бразилын жүдоч, олимпийн аварга Рафаэла Силваг вазари үнэлгээгээр ялж алтан медаль хүртэж Монгол түмнийхээ магнайг тэнийлгэж Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол тэмдгээр энгэрээ мялаалгасан.
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ОХУ, БНХАУ, БНСУ-аас АИ-92 бензиний нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав
Төрийн өмчийн ЕБС-ийн 1-р ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-ны өдрөөс эхэлнэ
ЦЕГ: "Шатахуун худалдаалж байна" гэх нэрийдлээр иргэдийг залилсан дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2020 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Шуурхай штабын зүгээс шатахууны нийлүүлэлтийг эрчимжүүлэх үүрэг өглөө