Ойрдоо алдарт Spice Girls хамтлагийн охидын мэдээ “чих дэлдийлгэсээр” байна. Тухайн үедээ “Спорти Спайс” нэртэй, хамтлагийнхаа хамгийн чадалтай хоолойтой гэгдэж байсан Мелани С өөрийн найз залуугаасаа салснаас хойш анх удаа олон нийтийн өмнө нүүр бардам гарлаа. Тэрээр 10 жилийн турш хамтран амьдарсан Томас Старраасаа энэ сарын эхээр салсан бөгөөд хосууд гурван настай Скарлетт хэмээх охинтой билээ.
Одоо Мел С “Superstar” тэмцээний шүүгчээр энэ зуны турш ажиллахаар болсон байна. Таны харж байгаа эдгээр зургуудыг хамтран шүүгч, нэрт дуучин, жүжигчин Жейсон Донавантай хамт авахуулжээ. Нуруу, гуя нь гарсан, торон хар даашинзтай дуучин бүсгүй тун аз жаргалтай, тайван, дөлгөөн харагдаж байгаа биз? Найз залуугаасаа саллаа гээд заавал гутарч гуних ёстой биш шүү дээ.
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь