Учрал гишүүний гэр бүлийн амьдрал цэгцэрсэн үү


Их засаг их сургуулиар овоглон улс төрд карьертай болсон хүү бол Учрал. Бяцхан ханхүү улс төрд данстай болоод мандсан ч юм байхгүй, дордсон ч юмгүй яваа тэрээр хийсэн бүтээсэн зүйл багатай. Түүний талаар олон таагүй мэдээлэл урсан гарч байсан ч гэр бүлээсээ гадуурх амьдралтай гэх асуудал нь хамгийн их чих дэлсэж байлаа. Үүнээс болж түүний гэргий Сэлэнгэ нөхөртэйгөө ам мурийж гэр бүлийн амьдрал нь дэнжигнэж унах шахсан. Тэгвэл хосууд бие биенээ ойлгосон бололтой удаан цухуйгаагүй Сэлэнгэ  “Сайн Учрал” хэмээх сан байгуулан, нөхрийнхөө цэцэрлэгийн хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг барьж түүнийхээ улс төрийн карьерт бие сэтгэлээ зориулж явна.