“Авьяаслаг Монголчууд 2016” шоуны ялагч болж 100 сая төгрөгийн эзэн болсон дуучин О.Энх-Эрдэнэ өнгөрсөн нэг жилийн хугацаанд олны шүүмжлэлд багагүй өртсөн. Тэрбээр ялагч болсноосоо хойш ямар нэгэн шинэ уран бүтээл хийгээгүй “ор сураггүй” болоод байсан бөгөөд түүнийг шагналын мөнгөө үрэн таран хийж яваа гэх таамаглал тархаад байсан билээ. Түүнийг ийнхүү чимээ аниргүй байх болсон шалтгаан нь саяхан тодорхой болжээ. Тодруулбал, тус шоуг зохион байгуулсан “Монгол” телевизтэй хийсэн нэг жилийн гэрээний хугацаанд хэн нэгэнтэй хамтран уран бүтээл хийх эрхгүй байжээ. Харин арав гаруйхан хоногийн өмнө уг гэрээний хугацаа албан ёсоор дууссанаар дуучин маань шинэ уран бүтээл хийхэд бэлэн гэдгээ мэдэгдлээ. Тэрээр уран бүтээлдээ зориулхаар 100 сая төгрөгөө хадгалсан байгаа гэдгээ хэлсэн билээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ОХУ, БНХАУ, БНСУ-аас АИ-92 бензиний нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав
Төрийн өмчийн ЕБС-ийн 1-р ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-ны өдрөөс эхэлнэ
ЦЕГ: "Шатахуун худалдаалж байна" гэх нэрийдлээр иргэдийг залилсан дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2020 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Шуурхай штабын зүгээс шатахууны нийлүүлэлтийг эрчимжүүлэх үүрэг өглөө