Хишигдалай оны шилдэг болсон гэнэ үү


Хөдөө талын бондгор бор охин хотод ирж төрөл арилжсан гэвэл дуучин Хишигдалайг л хэлнэ. Анх UNIVERSE BEST SONGS наадамд орж байсан үеэ бодвол одоо тэс өөр хүн болсон гэхэд буруудахгүй. Гэсэн ч хоолойн цар хүрээгээрээ үеийнхнээ дагуулахгүй тэрээр оны шилдэг залуу уран бүтээлч гэх цом авсан байна. Өөрийнхөөрөө гэхэд арай л дэндүү өөрийнхөөрөө бүсгүйн 2017 он их л үр бүтээлтэй байж түүнийг нь ч хүмүүс үнэлсэн бололтой шүү.