Өнөөдөр гэнэт л ерөнхийлөгч маань дүүргийн эмнэлгүүдээр зочилж бодит байдалтай нүүр тулсан талаар шууд бичлэг, постууд их байлаа. Гэтэл яг үнэндээ бэлдсэн нөхцөл байдал угтсан. Ялангуяа Сүхбаатар дүүргийн эмнэлэг өвчтөнүүдээ кордиорт байлгаж байдаг ч ерөнхийлөгч залархад тийм байсангүй. Тэгээд ч 11-13 цагийн хооронд уг эмнэлгийнхэн хүүхдүүдээ гаргахын гаргаад кордиорын хүүхдүүдээ шахаж оруулсан хамгийн ачаалалгүй үед тэргүүн маань очсон. Мөн гэнэтийн шалгалт гэсэн ч амралтын өдөр эмнэлгийн дарга нар юу хийж байгаа вэ, тэдний энгэр дэхь одон медалиуд нь юу вэ гэх асуулт гарч ирнэ. Амралтын өдөр байтугай ажлын өдөр ч цөөн харагддаг дарга нар медалиудаа зүүчихсэн бараг л хүн үзээд зогсож байгаа юм. Үнэхээр эмнэлгийн үйл ажиллагаа болон ард иргэд нь хэрхэн эмчлүүлж байгааг харах гэж очсон нь зөв ч цагаа олоогүй бололтой. Мөн түүнийг ингээд явж байгааг нь нийгэм тийм ч эерэг хүлээж авсангүй. Учир нь ганц элчин сайдын мэдэлгүй ерөнхийлөгч ингэж яваад ямар ашигтай талаар хоорондоо хэлэлцэж суугаа харагдана лээ. Тэднийг яриаг сонсоод үнэхээр л тийм юм даа хэмээн бодлоо. Бусад орны ерөнхийлөгчийн үг хууль байхад манайхан бүр амар тэргүүнийхээ хууль тогтоомжийг цуцалж суудаг шүү дээ. Ямартай ч амралтын өдөр цаг зав гаргаж дүүргийн эмнэлгүүдээр зочилсон түүнд баярлалаа.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна