Машин шүргэхэд 100 мянган төгрөгөөр торгож, 5 оноо хасдаг болсон цагаас эхлээд онцгүйхэн асуудлууд нэмэгдсээр л байна. Хамгийн наад зах нь л гэхэд муусанй даатгалын газрууд бохир аргаар баяжиж байгааг нуугаад яахав. Манайхан оноогоо хасуулж торгуулахгүй гээд хоородоо тохиролцоод салдаг арга аль хэдийнээ тархаад байна. Аргаа барсан иргэд үнэхээр ноцтой л хохирол биш бол даатгал дуудахаа байсан нь автодаатгалын газруудыг өөгшүүлсэн ашигтай зүйл болоод байгааг дуугүй өнгөрөөх аргагүй болов. Эндээс үзэхэд, зүүн эргэхгүй, өглөө орой зогсоож үлээлгэлээ гэж бухимдаж зарга хийж, жагсаж цагдаа нараа харааж суухаар энэ даатгалынханд хандаж жагсаж, эсэргүүцлээ илэрхийлэх юм бол өнөөдрийн хэрэгжиж буй ноёдод ээлтэй тогтолцоо байна. Мэдээж, торгууль, шийтгэл байх ёстой. Даатгал хэрэгтэй. Гэхдээ албан журмаар даатгаж байна гэж хүчээр авчихаад өгөх болохоороо өгч чаддаггүй, даатгуулсан иргэд авах боломжгүй болгосон энэ хуулиа өөрчлөх цаг болжээ. Учир нь торгуулж, оноо хасагдахаас зайлсхийсэн иргэд тохиролцож нэгэндээ хууртаад даатгалын газрууд цэвэр ашигтай ажилладаг боллоо. Авто ослын 99 хувь нь анхаарал болгоомжгүй байдлаас болдогийг овжин ашигласан энэ хуулийг одоо л өөрчлөх хэрэгтэй. Ард түмнээ чимээгүй хохироосоор байгаа энэ буруу гарын сэргэлэн нөхдүүдийг зогсоох цаг болсон шүү
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ОХУ, БНХАУ, БНСУ-аас АИ-92 бензиний нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав
Төрийн өмчийн ЕБС-ийн 1-р ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-ны өдрөөс эхэлнэ
ЦЕГ: "Шатахуун худалдаалж байна" гэх нэрийдлээр иргэдийг залилсан дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2020 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Шуурхай штабын зүгээс шатахууны нийлүүлэлтийг эрчимжүүлэх үүрэг өглөө