АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хот дахь Майкел Винсент академийг нүүр будалтын чиглэлээр төгссөн О.Ононтунгалаг гэх монгол эмэгтэй Холливуудын ододтой хамтран ажиллаж байгаа бөгөөд одоогоор Ирина Шейк, Крис Браун, Гакки Мейн, Женнифер Лопесийн хуучин найз залуу болох Каспер Смарт, Кайли Женнер, Black eyed peas хамтлагийн гишүүн Apl de Ap, реппер G-Eazy, Cardi B, French Montana нартай хамтран ажиллаж нүүр хувиргалтыг хийсэн юм.
Тэгвэл энэ удаад Snoop Dog, Бритни Спирсийн найз залуу Сэм Асгари, нарын нүүр хувиргагчаар ажиллажээ.
Энэ талаараа өөрийн цахим хуудаснаа ” Make- up artist болсноосоо хойг ажиллаж үзэх юмсан гэж хүсэж байсан хүмүүсийн маань нэг бол яах аргагүй Snoop Dog байсан. Гэтэл өнөөдөр кинонд нь будалт хийж ажиллах боломж тохиолоо. Үнэхээр бүр үнэхээр найрсаг хүн байдаг юм байна. Олон хүнээс сонсож байсан ч өөрийн биеэрээ мэдэрлээ. Wow бүр баярлаад хэлэх үг олдохгүйнээ. Амьд домог болсон хүн шүү дээ. Боломж олдсон дээрээ сэтгэлийнхээ үгийг ч хэлээд авлаа. Бас кинонд нь орохоор ирсэн Бритни Спирсийн найз залуу Sam болон Касперын будалтыг хийсэн”гэж бичжээ.
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ОХУ, БНХАУ, БНСУ-аас АИ-92 бензиний нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав
Төрийн өмчийн ЕБС-ийн 1-р ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-ны өдрөөс эхэлнэ
ЦЕГ: "Шатахуун худалдаалж байна" гэх нэрийдлээр иргэдийг залилсан дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2020 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Шуурхай штабын зүгээс шатахууны нийлүүлэлтийг эрчимжүүлэх үүрэг өглөө