Хааяа нэг өрөөндөө виски ууж хор найруулаад суудаг Наранхүү хуралдаа өдрийн од шиг ховор харагддаг хүн. Гэтэл нэлээдгүй анхаарал татсан Хурцын томилгоо буюу санал асуулгын үеэр нөгөө өдрийн од чинь заларсан харагдаж олны хараалыг бараад буй. Тэгвэл түүнийг эргүүлэн татах асуудлаар цэцэд хүсэлт тавьсан байна.
Тодруулбал, Үндсэн Хуульд "Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална" гэж заасан байдаг. Гэтэл УИХ-ын гишүүн Б.Наранхүү нь чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй байгаа нь энэхүү үүргээ гүйцэтгэж чадаж байгаа нь эргэлзээтэй гэж үзжээ.
Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.5 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан” үндэслэлээр чөлөөлөгдөхийг хуульчлан заасан. Иймд хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа дээр УИХ-ын гишүүн Б. Наранхүүг эгүүлэн татах үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт гаргуулахаар хандсан байна. Наранхүүгийн талаар ард иргэд түүнийг байсан байгаагүй улс орон байсаар байх болно хэмээцгээж байна. Ямартай түүнийг эргүүлэн татах асуудалд гунигтай байгаа иргэн ганц ч байхгүй харагдана лээ.
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ОХУ, БНХАУ, БНСУ-аас АИ-92 бензиний нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав
Төрийн өмчийн ЕБС-ийн 1-р ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-ны өдрөөс эхэлнэ
ЦЕГ: "Шатахуун худалдаалж байна" гэх нэрийдлээр иргэдийг залилсан дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2020 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Шуурхай штабын зүгээс шатахууны нийлүүлэлтийг эрчимжүүлэх үүрэг өглөө