Бидний толгойд байтугай зүүдэнд ч орж ирээгүй хүчин, хар тамхины хэргийн талаар 18хан настай яриад сууж байсныг та санаж байгаа биз. Хамгийн гол нь уг хэрэг мөнгөтэй юу хүссэн бүхнээ хийдэг баячуудын хүүхдүүд нэр холбогдсон. Тэдний хар тамхины хэрэглээ, хүчин, гээд зах замбараагүй зүйлсийн талаар ярьсан урт бичлэгийг та бүхэн үзээд цочирдож нэр дуудагдсан хүүхдүүдийг бүгдийг нь ад үзэж болох болохгүй үгээр харааж байсан. Энэ үеэс эхлээд л Номуундарь гэх охин ард түмний анхаарлыг татаж хэвлэл мэдээллийн хэрэгслийн гол бичвэр болсоор өдий хүрлээ. Гэтэл бүгд л нэр дурдагдсан хүмүүсийг ажиглаж тэдэнд хандсан олон асуудлыг хөндсөн хэрнээ хэргийн талаар задалсан охинд үнэлэлт дүгнэлт хийгээгүй вэ? Түүнийг өөрийн цахим хуудаснаа аавдаа зодуулж өслөө, надад хэцүү байна гэсэн нийтлэлийг сөхөөгүй вэ? Түүнийг зарим нь сэтгэцийн өвчтэй ч гэж хэлсэн. Гэхдээ энэ бүх зүйлийн талаар ярьж байгаа нь хэн нэгний талд орж хэн нэгнийг дорд үзэх гэсэнгүй. Юм бүхэнд хоёр тал бий. Нэр дурдагдсан хүмүүс ч мөн адил аав ээжийнхээ нандин хүүхэд нь. Бид түүнийг ч бодож үзэлгүй тэдэн рүү дайрч давшилсаар сэжигтэн болгож байцаалт өгч, шинжилгээ хүртэл хийлгэх хэмжээний нэгдсэн. Гэтэл тэдгээр хүмүүсийн цуснаас ямар ч хар тамхины төрлийн зүйл илрээгүй гэсэн. Тэгвэл уг хэргийг задласан охиноос яагаад хар тамхины шинжилгээ аваагүй вэ? Түүний бичлэгийг үзсэн бол охины нүд тогтворгүй, ам нь цангаж, тамхи татаж байгаа. Энэ бол хар тамхи их бага хэмжээгээр хэрэглэсэн хүнээс гарах үйлдлүүд юм байна лээ. Гэхдээ Номуундарь хар тамхи огт хэрэглээгүй байж ч болно. Гэсэн ч хоёр талын байр сууриас аваад үзвэл Номуундарь ч байцаагдаж, хар тамхины шинжилгээ хийлгэх ёстой. Дахин хэлье бид энэ мэдээллээр хэн нэгнийг өмөөрч хаацайлаагүй зөвхөн хоёр талын байр суурийг л илэрхийлэхийг хүссэн юм.
ЭХ СУРВАЛЖ: ЯМАР Ч ХААЛТЫН ГЭРЭЭГҮЙ САЙТ PAPARATSI.MN
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна