Ундармаагийн хошин царай


Монголын хошин урлагийн ертөнцөд өөрийн байр сууриа аль хэдийнээ тамгалсан Ундармаа өдгөө Холливудад хүч үзэж байгаа гэхэд нээх хол зөрөхгүй биз. Түүний үүсгэн байгуулсан  U FILM студийн уран бүтээл болох Single ladies киноны гуравдугаар анги дэлхий даяар нээлтээ хийж байгаа бөгөөд саяхнаас АНУ-ын мужуудад нээлтийн үйл ажиллагаа эхэлсэн билээ. Тэрээр киноныхоо нээлтийг далимдуулж АНУ-д сурж ч боловсорч байгаа хуурай дүү Дөлгөөнийхөө гэр бүлээр зочилж яваа талараа шууд бичлэг, зургыг цахим хуудсандаа харамгүй шигтгэж байгаа. Өчигдөр гэхэд л жүжигчид хамтдаа шөнийн гудамжаар зугаалсан ба энэ талаараа Ундармаа жинхэнэ амьдрал ярьж байгаа хошин царай байна хэмээжээ. Нээрээ л Ундармаагийн царай арай л хошин уу?  

PAPARATSI.MN