Э.Энх-Очир: Би хар тамхи хэрэглэдэггүй


Өнгөрөгч долоо хоногоос эхлээд олны сонирхолыг татаад байгаа мэдээлэл бол томчуудын хүүхдүүдийн хүчин болон хар тамхины хэргийн талаарх шуугиан байлаа. Эхний хэд хоног асар хурдацтай тарж олон хүний нэр ил болж, бүгд хэрэгтэн хэмээх нэр зүүсэн. Гэтэл хэргийн эзэн охин гэнэт алга болж, Сүхбаатар дүүргийн шүүхэд энэ талаар ямар ч гомдол ирээгүй хэмээснээр олныг гайхшруулаад авсан. Уг хэрэгтээ холбоотойгоор олон хүнийг дуудаж байцаалт авсан бөгөөд хэн нь ч буруугүй болсон. Тэр олон нэр дунд Алтан жолоо группын захирлын хүү Энх-Очирын нэр явж байсан. Тиймдээ ч түүнтэй холбоотой сөрөг нийтлэлүүд явсан ч тэрээр энэ удаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан залруулга хийжээ. Тэрээр

Би АНУ-д цэргийн сургуульд сурдаг учраас мэдээллээс хол байна. Эхлээд хэдэн хүүхдүүдийг буруутгаж байснаа одоо бүр Номуундарийг гутаах мэдээллүүд гарсан байх юм. Номуундарь болон нэр холбогдсон хүүхдүүдийн талаар гутаан доромжлох мэдээллүүд сошлаар цацаад эхэлсэн нь надад харамсалтай байна.

Сошл ертөнц гэдэг бол сайн хүнийг муу болгож, муу хүнийг сайн болгож харагдуулж чаддаг юм байна. Миний мэдэхээр Номуундарь болон манай найзууд гадуур яригдаж байгаа шиг муу хүүхдүүд биш, мөн ийм зүйл хийхгүй. Миний мэдэхээр ийм зүйл болоогүй. Хийх нь байтугай хэлж ч чадахгүй зүйлийг бидэнд тулгах юм.

Номуундарийн ярианд яригдаагүй зүйлийг ярьсан болгож, олон хүүхдүүдийг сошлоор гүтгээд л байх юм. Хамгийн гол нь энэ мэдээллийг үзэж байгаа аав ээждээ санаа зовж байна. Хүүдээ итгээрэй, ямар хүү төрүүлж өсгөснөө та хоёр минь дэндүү сайн мэдэж байгаа, хүү нь ийм зүйл огт хийгээгүй шүү. Мөн найзууддаа хэлэхэд хатуужилтай байгаарай. Үнэн олдоно гэж найз нь итгэж байна” гэжээ. Түүний сурдаг АНУ-ын цэргийн сургууль хатуу чанд дүрэмтэйгээс гадна түүнээс ямар ч хар тамхи илрээгүй гэнэ.