Өнөөдөр мэндэлсэн дуучид


“Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Түүнийг 47 насныхаа төрсөн өдрөөр хэнз хүүгээ өлгийдөж байсныг хүн бүр мэдэх биз. Баяр дээрээ баяр нэмж хөөрхөн үрээ өлгийдөн авсан нь саяхан мэт санагдавч түүний хүү өнөөдөр дөрвөн нас хүрлээ. Энэ талаар дуучин Дэлгэрмөрөн өөрийн цахим хуудаснаа Зээ өнөөдөр онцгүй сайхан өдөр шүү дээ. 12-р сарын 12-ны билэгт сайн өдөр дэлхий сөнөх гэж байгаад больсон билүү яалаа. Ямартай ч ар халхын алдарт дуучин Харангын хар азарга Лхагвасүрэн, хүү Хүлэг баатрынхаа хамтаар мэндэлж энэ ертөнцийг чимсэн билээ. Ахдаа дүүдээ амраг хайртай гэргийд нь аз жаргалын дээдийг хүсье. Онцгой тохиолдлоор нэгэн өдөр мэндэлсэн гурван дуучны нэг нь ЛхагвасүрэнАмархүү, тэгээд манайхан байдаг юм байна лээСайхаан сайхан хэмээжээ. Ингээд энэ өдөр төрсөн алдартнууддаа баярын мэнд хүргэе.