Анжи лазер клиник бүсгүйчүүдийнхээ гоо сайхны манаанд таван жил зүтгэжээ


Анх 2012 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж олон сайхан бүсгүйчүүдийн гоо сайхныг аварсан Анжи лазер клиник таван жилийн ойн баяраа нижгэр тэмдэглэлээ. Тэд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын эрүүл мэндийн салбар  тэр дундаа эмчилгээний гоо сайхны салбарын чиг хандлагыг өөрчлөн, дэлхийд  тэргүүлэгч  БНСУын нэр хүнд бүхий эмнэлэг, өндөр мэргэжлийн ур чадвартай эмч нартай хамтран ажиллаж, тэднээс суралцан, Монголдоо  орчин үеийн тоног төхөөрөмж, шинэ  технологийг  нэвтрүүлснээр анхдагч нь байж чадсан төдийгүй, энэ чиглэлийн эмнэлгүүд хурдацтай хөгжихөд нөлөөлсөн гэж боддог.Тиймдээ ч өнөөг хүртэл олны магтаал сайшаалыг хүртсээр ирсэн билээ. Тэдний үйл ажиллагаагаа хэрхэн сайн явуулгын хамгийн тод жишээ бол хүрэлцэн ирсэн зочид байлаа. Та бидний хайрлан хүндэлж, мөн арьс гоо сайханд нь атаархаж явдаг олны танил эрхэмүүд тэдэнд халуун баяр хүргэхээр цугласан байсан юм. Мөн анжи лазер клиник таван жилийн турш хамтран зүтгэж, сэтгэл зүрхээ дайчлан ажилласан ажилчдаа шагнан урамшуулахаа мартсангүй.

Оны шилдэг ажилтан шагналыг Ганзориг овогтой Гандөш.

Монголын залуучуудын холбооны “ ТЭРГҮҮНИЙ АЛТАН ОД ” шагналыг  Ганболд овогтой Одонцэцэгт ,

Монголын залуучуудын холбооны “ ТЭРГҮҮНИЙ АЛТАН ОД ” шагналыг Дамдин овогтой Сарантуяа

 Монгол улсын Засгийн газрын  шагнал Монгол улсын эрүүл мэндийн яамны    “ ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН  ” тэмдэгийг арьсны гоо заслын эмч Чулуунбат овогтой Ундралцэцэг – д гардуулан өгөв.