Энэ оны зургаадугаар сарын 11-ний өдөр УИХ-ын гишүүн Д.Гантулга 25 настай иргэн Н гэх бүсгүйг хүчирхийлсэн хэрэгт холбогдсон билээ. Асуудлыг анх хохирогч бүсгүйн эгч Ч.Саранзаяа нийтэд ил болгож олны анхаарлын төвд оруулсан. Хохирогч талд хүчингийн хэргийн нотлох баримт хангалттай байгаа гэж байсан ч УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй холбоотойгоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагааг бүрэн хийж, хэргийг бүх талаас нь шалгах боломжгүй болоод байсан юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдэж байхдаа буюу хэргийн газар нотлох баримттайгаа баривчлагдсан тохиолдолд л Улсын Ерөнхий Прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулах эрхтэй байдаг.
Дээрх заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж хуульч Б.Мэргэн, М.Ариунболд, Э.Хашчулуун нар 2017 оны есдүгээр сарын 8-ны өдөр Цэцэд хандаад байсан юм.
Тэгвэл өнөөдөр хуралдсан Үндсэн Хуулийн Цэц дээрх хуулийн заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж хүчингүй болголоо.
Ингэснээр хүчингийн хэрэгт холбогдоод буй УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах боломж бүрдэж байгаа юм.
Баттай эх сурвалжуудын мэдээлж байгаагаар юун түрүүнд УИХ-ын гишүүн Д.Гантулгаас бэлгийн эсийн шинжилгээ авах шаардлагатай байгаа аж. Харин ийм шинжилгээ авахын тулд түүний халдашгүй бүрэн эрх нь саад болж байгаа гэж зарим хуулийнхан ойлгож байсан бол өнгөрсөн долоо хоногт Прокуророос Д.Гантулгаас эсийн шинжилгээ авахыг зөвшөөрсөн шийдвэр нь гарсан байна. Харин Цэцийн шийдвэр гарснаар эрүүгийн хянан шийдвэрлэх ажилаллагаанд заасан бүх ажлыг хийж бүрэн дүүрэн шалгаж болохгүй байсан саад арилж байгаа аж.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна