Манайд өвлийн улирлыг дагаад бонусанд нь утаа гэх айхтар зүйл ирдэг. Одоо ч ард иргэд бид үүндээ дасаж, утааны талаар дугарахаа ч больсон. Утаа гээд хэлчихвэл дээр заларсан томчууд далимдуулж утаанаас салгана гэж жил бүр л улсын төсвөөс мөнгө гаргуулдаад байх юм. Жил ахих тусам л утаа ихсээд байхад манай хэд гандан буурахгүй бүх айл төслийн зуухтай болчихвол л одоо ингээд утаанаас салах нь гээд байна хэмээн нэг хэсэг түүнийгээ шахаж бизнес хийсэн. Ард түмнээ утаатай нь нүүр тулгаж хаячихаад манай томчууд өөрсдөө өвөл болохоор үр хүүхдээ аваад гадагшаа яваад өгдөг нь нууц биш. Утааны улирал эхлэхээр л тэр нь тийшээ, энэ нь ийшээ явлаа гэх мэдээ ихсээд ирдэг. Тэгвэл энэ өвлийн хамгийн эхний утаанаас зугтагчаар Монос группийн захирал Л.Эрдэнэчимэг тодорч байх шив. Учир нь тэрээр 12-р сарын 19-ны өдөр өөрийн нөхөр хүүхэд болон 90 гарч яваа ээжийнхээ хамтаар Лондон руу нисч, тэндээ он гаргах гэнэ. За одоо түүний араас нэлээдгүй олон хүмүүс нисээд л байна шүү дээ. Утаатайгаа эвлэрсэн ард түмэн нь л эх орондоо оноо гаргаж баясахаас.
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ОХУ, БНХАУ, БНСУ-аас АИ-92 бензиний нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав
Төрийн өмчийн ЕБС-ийн 1-р ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-ны өдрөөс эхэлнэ
ЦЕГ: "Шатахуун худалдаалж байна" гэх нэрийдлээр иргэдийг залилсан дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2020 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Шуурхай штабын зүгээс шатахууны нийлүүлэлтийг эрчимжүүлэх үүрэг өглөө