Ука: Онцгой байдлынхны шинэ жилд үнэгүй дуулж өгмөөр байна


Дуучин Ука ОБЕГ-ын шинэ жилд үнэгүй ая дуугаа өргөх хүсэлтэй байгаагаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан илэрхийллээ. Тэрбээр Онцгой байдлын шинэ жил хэзээ вэ? Энэ шинэ жил дээр очиж Маргаашийн нар луу хамт аялах уу? Don’t stop дуунуудаа дуулж өгөхийг хүсэж байна” гэжээ. Түүнчлэн дуучин бүсгүй маань яагаад заавал онцгой байдлыг сонгосон тухайгаа тайлбарлахдаа тэдний хийж буй ажил, хөдөлмөрийг үнэлж хүндэлдэг учраас хэмээсэн байна. Сонирхуулахад, энэ жилийн хамгийн их эрэлттэй байгаа дуучин Ука байгууллагын шинэ жилүүдэд 2-3 дууг 3-5 сая төгрөгөөр дуулах ханштай байгаа аж.