Сайншандын 5-р сургуулийн багш ангийн хүүхдээ зодож буй бичлэг цахим ертөнцөд тараад байна. Учир шалтгааныг сайн мэдэхгүй ч бичлэгэн дээр сурагч багшийнхаа өөдөөс хараалын үг хэлсэн гэж ойлгогдож байгаа юм. Энэ бичлэгийг үзээд хоёр зүйл толгойд орж ирлээ. Нэгт:Одоогийн хүүхдүүд их л буруу нийгэмд өсөж торниод, хэтэрхий задгай зүйлд суралцаад байгаа юм байна. Аав ээж, за тэгээд гудамжинд явж буй хүмүүс үг болгоныхоо ард хараал хэлж, баярласан ч ууралсан, гомдсон ч бай хараалын үгийг урсагдаг болсон. Тийм болохоор бид зах замбараагаа алдсан хүүхдүүдэд үг хэлэх эрх алга. Тиймдээ ч тэд архи тамхи хэрэглэж нэг нэгнээ элдвээр дуудах болсон биз
Хоёрт: Ардын багш хүн сурагчаа зоддог ёс одоо үед их дэлгэрч моодонд ороод байгаа бололтой. Багш нарын талаар энэ асуудал хэсэг чимээгүй байж байгаад л мандан гарч ирдэг нь нууц биш. Миний хүүхдийг ингэж тэгж зодсон гэх эцэг эхчүүдийн яриа нотлох баримттай. Магадгүй тэд бяцхан хүүхдүүд юу хэлэхээ, хэлсэн үг нь ямар утгатайг мэдэхгүй болохоор дэггүйтэж багшийгаа уурлуулдаг л байх. Тэр болгонд хэлээд өнгөрөх хэрэгтэй болохоос зодох эрх тэдэнд байхгүй. Тэднийг хүмүүжүүлэх хүн нь эцэг эх нь. Асран хамгаалагчидад нь түүний болохгүй үйлдлийг хэлэх нь таны үүрэг болохоос гар хүрэх биш шүү. Ер нь багш гэлтгүй эцэг эхчүүд хүүхдээ буруу зүйл хийснийх нь төлөө байнга л зоддог. Энэ бол 20-р зууны хүмүүжил шүү дээ. Одоогийн хүүхдүүдийг хараад байхад эвээр хэлбэл ойлгож, элдэвлэж гар хүрээд байвал улам л буруу зүйл рүү яваа харагддаг. Та өөрийн хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх вэ гэдгээ бодох хэрэгтэй. Таны хүүхэд магадгүй таниас айгаад багшдаа зодуулснаа ч таньд хэлэхгүй
САЙНШАНД 5-р сургууль
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ОХУ, БНХАУ, БНСУ-аас АИ-92 бензиний нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав
Төрийн өмчийн ЕБС-ийн 1-р ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-ны өдрөөс эхэлнэ
ЦЕГ: "Шатахуун худалдаалж байна" гэх нэрийдлээр иргэдийг залилсан дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2020 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Шуурхай штабын зүгээс шатахууны нийлүүлэлтийг эрчимжүүлэх үүрэг өглөө