Таны даашинзанд тохирох нүүр будалт, үс засалтууд


Шилмүүст модны мөчрүүдийг нэг нэгээр нь түүж их цасанд дүрээд буцаагаад зүүчихсэн мэт модод тэр чигээрээ цасан цагаан бүрхүүлээр хучигджээ. Дүн өвлөөр хүйт дааж моддын мөчир байтугай шилмүүс нэг бүр нь цан татан угаасаа л ийм цасан цагаан байсан шиг санагдана. Удахгүй шинэ жилийн баяр бидний үүд хаалгыг тогших нь ээ. Болдог баяр болдгоороо л болоод өнгөрнө биз хэмээн бодовч шинэ жилийн баяр нэг л өөр, сайхан санагдaж хүн бүрийг өөрийн эрхгүй гэгэлзүүлнэ. Он гарах тэрхэн мөчийн өмнө шинэ жилийн арга хэмжээ ар араасаа дарааллан ирэх оноо аз жаргалтайгаар угтан авдаг. Эрчүүд костюмоо өмсөн харин бүсгүйчүүд маань сайхан даашинзаа өмсөөд энхрий ялдам царайнд хувирч, үлгэрт гардаг гүнж шиг явахыг юу юунаас илүүд эрхэмлэдэг. Гэсэн хэдий ч яг цагаа тулахаар энэ бүгд бүсгүйчүүдэд маань асуудал болон  хувирдаг. Тэгвэл таны даашинзанд тохирох нүүр будалт, үсний засалтын талаар хэдхэн зөвлөгөө буюу санааг таньд өчье.

  • Бариу даашинзанд илүү тохирох даруу хэрнээ эхэмсэг засалт

Энэ засалт эрт үеийн язгууртнуудын сонгодог үсний засалт болох шуулт ба үүнд тийм ч олон өнгөний будалт хэрэггүй. Гэхдээ энэ үсний засалтанд огт нүүрээ будаагүй байх нь буруу. Эмх цэгцтэй будалт таньд хэрэгтэй.

 

Хэрвээ та багa зэрэг задгай даашинз сонгосон бол

Энэ засалт, нүүр будалт таны задгай, халуухан даашинзанд яг тохирно. Учир нь даашинз тань таны халуухан бие хааг тодотгож харин нүүр будалт, үсний засалт тань таныг энэ үдшийн хамгийн сайхан бүсгүй болгон харагдуулах болно. Улаан уруулын будаг, тод хөмсөг, дэрвэгэр сормуус таны даашинзанд төгс зохицох болно.

 

  • Гүнж мэт харагдах бол

Кинон дээр гардаг гүнж нар шиг дэрвэгэр даашинзыг энэ үдшийн гангараа болгож сонгосон бол нүүр үсээ ч гүнж мэт харагдуул. Энэ бол хамгийн амархан шинэ жилийн сонголт. Учир нь үсээ багахан долгион оруулаад нүдээ тойруулан будаж томхон харагдуулаад, уруулаа ягаахан өнгөөр багахан будахад л та үдшийн гүнж болох болно.

 

 

  • Та гоёл чимэглэлд дуртай бол

Та нүүрний будаг үс засалтаас илүү ээмэг зүүлт, толгойн гоёлд илүүтэй анхаардаг бол таньд шинэ жилийн бэлтгэл гэж тийм ч их цаг зав орохгүй. Учир нь толгойн гоёл сонгосон бол таны нүүрэнд зузаан будаг хэрэггүй. Бага зэрэг тень, хацрын өнгөлөгч байхад л хангалттай. Харин гоёлдоо тааруулаад үсээ шуухуу, задгай тавих уу энэ таны л дур