Энэ сарын 11-ний өдөр Японы сүмо бөхийн холбооны өвлийн тойргийн барилдааны үеэр Фүкүока мужийн Китакюшү хотын биеийн тамирын зааланд Их аварга Хакүход хаягласан нэгэн захидал ирсэн нь тус газрын цагдаагийн байгууллагыг сандралд оруулжээ. Учир нь тус захианд Их аварга Хакүхог ална хэмээн заналхийлсэн байжээ. Уг нь захидал шуудангаар ирсэн бөгөөд эрэгтэй хүний хуурамч нэрээр явуулжээ. Ингэхдээ хаягаа “Фүкүока хотын Тэнжин гудамж” гэх одоогоор байхгүй хуучин газрын нэр бичсэн байна. Энэ талаар Японы сүмогийн холбооны удирдах зөвлөлийн тэргүүн Кагамияма “Энэ тухай мэдээлэл ирсэн. Тухайн үеийн тойргийн барилдааны тэргүүлэгч болон цагдаагийн байгууллага үнэн мөнийг тогтоох болно” гэх тайлбарыг өгсөн байна. Цагдаагийн байгууллага захидал дээрх хурууны хээг шалгаж хэн явуулсныг олохоор ажиллаж байгаа аж.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна