Шөлөндөөгийн хоолноос өт гарчээ


24 цагаар ажилладаг Шөлөндөө сүлжээ түргэн хоолны газрыг манайхан мэднэ. Хэдэн цагт ч онгорхой дүүрэн хүнтэй байдаг тэдний хоолнууд тийм ч эрүүл ахуйн шаардлага хангаагүй харагддаг. THE BULL, TSE, Шөлөндө гээд нэг эзэнтэй хоолны газрууд. THE BULL ресторанаас үлдсэн материалаар TSE , Шөлөндөө нар иргэдэд үйлчилдэг гэх мэдээллийг олонтаа сонсож байсан. Гэсэн ч үүнийг нь мэдсээр байж манайхан байнга л үйлчлүүлдэг. Тэгвэл үнэхээр чанарын шаардлага хангасан эсэх нь мэдэгддэггүй Шөлөндөөгийн хоолноос өт гарчээ. Хоолоо идээд сууж байсан бүсгүйн аяганаас өт гарч ирсэн ба үүнийг нь зөөгчид нь хэлэхэд гал тогоо руугаа кимчигээ шалгасан юм уу гэж хээв нэг асуусан байна. Тэгэхээр энэ газрын гал тогооны бараа бүтээгдэхүүнд нь өт нэмэлт бүтээгдэхүүн шиг л байдаг бололтой. Энэ мэтчилэн гал тогоонд нь жоом гүйлдэж хоолонд нь өт байх газрууд олон. Тиймээс та бүхэн үйлчлүүлж буй газраа их л сайн нягтлах хэрэгтэй шүү.