Г.Номуундарийн дүү Б.Номинзул хэнд ч хүчиндүүлээгүй........


Г.Номуундарь Сант, Орчлон, American болон British, International shcool of Ulaanbaatar зэрэг хөрсөндөө зохицоогүй, хөх тэнгэрээс өндөр төлбөртэй сургуулиуд төдийгүй манайдаа тусгай шахам математикийн 1, гадаад хэлний 23, орос 3-р дунд сургуульд хүүхдээ сургадаг эцэг эхчүүдэд анхаарлын тэмдэг илгээв. 16 настай охиндоо архи согтууруулах ундаатайгаар төрсөн өдрөө тэмдэглэхийг зөвшөөрсөн ээж, аавын асуудал энд бас босч ирж байна. Дээр нь таваг хоол нь танхай үнэтэй, VIP өрөөнүүд нь өндөр зэрэглэлд ордог Blue Sky-д төрсөн өдрөө тэмдэглээд, үргэлжлүүлэн наргидаг 15-18 настангуудын тансаглалын тухай ч яригдаж байгааг дурдахгүй өнгөрвөл тэнэг хэрэг болно. Маргааш нь хувийн жолоочтойгоо 16 настай найзуудыгаа эрүүлжүүлэхээс очиж авсан охин энэ бүхнийг ярьсан гэдгийг санах хэрэгтэй. 50-70 сая төгрөгийн нэг жилийн боловсролыг нэг хүүхдэд олгодог бүрэн дунд сургууль гэж яг үнэн хэрэгтээ байх уу? Аливаа юманд өртөг гэж бий. Энгийн ухаанаар бодоод үзэхэд алтан ширээн дээр тухалж, алтаар цутгасан сандал дээр суулгадаггүй л юм бол яахаараа ийм өндөр төлбөртэй байдгийг асуумаар байна. Ийм өндөр төлбөрөөр хүмүүжиж байгаа гэх энэ хүүхдүүдэд ёс суртахууны хэм хэмжээ гэж алга.  Тэд өөрсдийгөө тэнгэрийн хүмүүс шиг дүгнэж олон нийтээс өөрсдийгөө тусгаарлаж, баячууд гэх тодотгол нэрнийхээ урд авсан нь задгай, завхай бүхнийг хийж болно гэж бодсон бололтой. Амьдралынхаа талыг насалчихсан хүмүүсийн толгойд хар тамхи, секс, хүчин гэх зүйлүүд эргэлдэхгүй байхад айх эмээх зүйлгүй мөнгөнд умбасан балчир хүүхдүүдийн амьдралд аль хэдийнээ томоохон орон зай эзэлчихсэн байх юм. Харин үүнийг нь ар гэрийнхэн болох аав ээж нь огт мэддэггүй нь аймшигтай. Өнөөдрийн "Өдрийн сонин"-д Д.Ганхуяг буюу охины аав ярилцлага өглөө. Энэ асуудлыг охиныхоо ярианаас л мэдсэн, учрыг нь олохын төлөө эцсийг нь хүртэл нухацтай явна гэдгээ мэдэгдлээ. Нийслэлийн аль ч шүүхэд энэ хэрэгтэй холбоотой нэхэмжлэх байхгүй байна гэх мэдээлэл бас бий. Сүхбаатар дүүрэг дээр болох гэж байсан шүүх хурал хойшлогдсон гэсэн үнэн худал нь тодорхойгүй мэдээлэл чих дэлсэж байна. Хэрэв Г.Номуундарийн ярьсан үнэн бол шүүх хурал, мөрдөн байцаалт, нэхэмжлэх, гэрчүүдийн мэдүүлэг, хууль ёсны баримтын талаар аав нь яагаад одоо болтол мэдээгүй байдаг билээ гэсэн асуулт зүй ёсоор гарч ирнэ. Одоогийн байдлаар Г.Номуундарь сэтгэцийн хувьд гурван жилийн өмнө хяналтанд байсан, уг нийтэд цацсан мэдэгдэл буюу бичлэг тухайн өдрийнх биш, хаана ч ямар ч шүүх хурал зарлагдаагүй гэсэн албаны гэмээр мэдээлэл байна. Гэсэн ч Номуундарь гэх охины яриад байсан хүчиндүүлсэн гэх Б.Номинзул үүний талаар цахим хуудаснаа: "Номуундарь манай үеэл эгчээ. Манай эгчийн LIVE дээр гарсан хэлсэнчлэн би болон манай найз(TSEREN ANIR) ерөөсөө хүчиндүүлээгүй энд нэр дурдагдсан хүмүүст. Манай найз бид хоёр бүх зүйлийг үнэн зөвөөр нь байцаалтаа өгч худлаа гэдгийг хэлсэн байгаа. Иймд хүмүүс ухаантай байж хүлээцтэй хандаж хуулийн хүмүүсийг юу гэхийг харна уу!!!" хэмээжээ. Гэтэл энэхүү шуугианыг тарьсан өөрийгөө хохирогч хэмээн зарласан охин болох Номуундарьхан нь өөрийн цахим ертөнц болох Фэйсбүүк, Твиттер, Инстаграмаа хаагаад ор тас алга болжээ. (Номуундарьхан охины дүү Номинзулын хүчиндүүлээгүй гэх бичвэр болон Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн, шүүх хуралдааны товыг зургаар хавсаргав) Иймд хууль хяналтынхан энэ асуудлаар мэдээлэл өгнө үү? Эрүүгийн хэрэг үүсгэсэн эсэх, хэдэн хүн холбогдогчоор энэ хэрэгт татагдсан, шалгаж байгаа эсэх, сэжигтэн,яллагдагч, шүүгдэгчээр хэдэн хүний нэр тодорхой болсон эсвэл энэ хэрэг зүгээр л хэн нэгний нэр төрд халдах, гүтгэх, гутаан доромжлох, нийгэмд эзлэх байр суурийг нь унагаах санаатай болон санамсаргүй алдаа байсан уу?  Бид энэ мэдээллээр хэн нэгнийг буруутгах гэсэнгүй. Зөвхөн үнэнийг л мэдэхийг хүсэж байна. Хэрвээ энэ хэргээс болж олон залуусын нэр төр газарт унасан бол хэрхэн сэргээх вэ? Тиймээс энэ бүх хэргийн учир зангилааг хэвлэл мэдээллийнхэн болон ард түмэнд үнэн бодит албан ёсны мэдэгдэл хийхийг хуулийн байгууллагуудаас хүсэж байна.