Таны амьдардаг байр, хашаанд оройн цагаар айл хөршийнхөн чинь хэт чанга дуу гарган засвар хийж, эсвэл шашны зан үйл хийдэг үү? Тэгвэл та хуулийн байгууллагад оройн цагаар бусдын амгалан тайван алдагдуулсан шалтгаанаар харьяа дүүргийн цагдаагийн газартаа хандаж гомдол гаргах эрхтэй юм.
Шинээр хэрэгжиж буй Зөрчлийн тухай хуулийн нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хувь хүнийг зуун мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг сая төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог зүйл заалт бий. Цагийн хязгаарын хувьд 22:00-06:00 цагийг хүний амарч тайван байх хугацаа гэж үздэг байна.
Энэ хууль гарснаас хойш оройн цагаар бусдын амгалан тайван алдагдуулсан шалтгаанаар 50 орчим иргэн торгуулаад байгаа талаар Цагдаагийн газраас мэдээллээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна