Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж цагдаагаар хамгаалуулан урсгал сөрөн давхиж буй зургийг олон нийтийн сүлжээнд нэгэн иргэн тавьжээ. Уг нь тэрбээр Монгол Улсын хууль дүрмийг чанд мөрдөх ёстой хүмүүсийн нэг. Гэтэл ажил эхлэх үеэр замын хөдөлгөөнд саад учруулж урсгал сөрөхдөө энгийн иргэдэд түвэг учруулсан хэмээн бухимдсан хүмүүс цөөнгүй байна. Цагдаагаар хамгаалуулсан гээд давуу эрх эдлэх ёсгүй гэх иргэд ч байна.
Хуулинд зааснаар жолооч эсрэг урсгал сөрсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл хүлээлгэнэ хэмээн заасан байдаг.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна