Амартүвшин Шарк оймснуудынхаа талаар юу хэлэв


"Mongol HD" телевизээс зохион байгуулсан "Шарктанк" шоу нэвтрүүлэг тун амжилттай явагдаж дууссан. Уг шоуны хамгийн их анхаарал татсан хүн бол Амартүвшин шарк байсан. Түүний хувцаслалт, байгаа байдал, царай төрх нь гээд олон хүмүүст таалагдаад авсан. Түүгээр ч зогсохгүй оймс хэмээх хоч хүртэл аваад амжсан. Тэгвэл шарк маань саяхан нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа оймсныхоо талаар 

"Энэ нэвтрүүлэгт оролцоход миний оймснууд тэгж их анхаарал татна ч гэж огт санаанд орсонгүй. Би ийм оймснуудад дуртай болсон нь бараг 20 жилийн өмнөх явдал. 
 
2000 онд Лондонд дөнгөж хөрөнгө оруулалтын банканд ажиллахаар орж байлаа. Тухайн үед манай босс жинхэнэ язгууртан англи хүн байсан. Жинхэнэ жентльмэн. Миний хувьд их залуу ч байж, өөрийнхөө боломжоор л хувцасладаг байв.
 
Ажилд ороод зургаа, долоон сар л болж байсан болов уу нэг өдөр манай босс намайг дууддаг юм байна. Тэгсэн “Амараа чи шинээр орсон хүн гэхэд бусдаасаа үнэхээр илүү сайн ажиллаж байна. Гэхдээ чамд нэг л зүйл хэлмээр байна. Чи банкир болсон хүн. Чи өндөр зэрэглэлийн харилцагчидтай харилцдаг хүн ингэж хувцаслаж болохгүй ээ. Энэ миний хувцасыг оёж өгдөг оёдолчны нэрийн хуудас. Чи энэ хүн дээр оч” гэж зөвлөсөн" хэмээн нэгэн  ярилцлагадаа дурдсан байна" хэмээжээ.