Цоомоо хүний тал


Өчигдөр  "Боловсрол" телевизийн шинэ жилийн баяр болсон билээ. Баярын ёслолыг адтай жүжигчин Цоомоо хөтлөн явуулжээ. Тэрээр хөтлөгчийн давуу эрхээ ашиглан модель бүсгүйчүүдтэй хамт бүжиглээд авсан байна. Моделиуд дундаа өндөрт тооцогддог  Оюунбилэгтэй бүжиглэж буй зураг бичлэгүүд цахим ертөнцөөр тараад буй.  Цоомоо сайхан хүүхэнтэй бүжиглэж байгаа ч царайг нь харж чадаж байгаа болов уу хэмээн олон түмэн хошигноод авчээ. Адтай сэргэлэн жүжигчин залуу нурууны өндөр дээр өсгийний өндөр нэмсэн сайхан бүсгүйн ердөө цээжээр татаж байгааг харсан сошиалчид Цоомоог хүний тал юм даа хэмээцгээж байлаа. Зарим эрчүүд намхан байх ч бас зарим талаараа ашигтай юмаа хэмээн Цоомоод атаархаад авлаа.