Монгол бадарчин хэмээх нэрээр олонд танигдсан Золбаяр буюу Амай бөөрний дутагдалд орж биеийн байдал тааруухан байгаа талаар хэвлэл мэдээллийнхэн шуугиж байгаа билээ. Тэрээр дэлхийн 86 улсыг 11 жилийн турш тойрон аялсан.Африк улсад явж байхдаа туссан Малери өвчний улмаас бөөрний ажиллагаа нь муудаж бөөрний дутагдалд орж гемодиализийн аппаратад орж эмчилгээ хийлгэж байгаа юм.
Тэрбээр өдрийн сонинд ярилцлага өгөх үеэрээ” Манайхан бушуухан гадагшаа явж эмчлүүлэхийг урьтал болгодог.Харин би Монголынхоо эмч нарт итгэж байна. Донорын хуулийг батлуулах хэрэгтэй. Зурагт үзэхээр их хурлын гишүүд, хэрүүл хийж, хов хутгаж харагдах юм. Тэгж суухаар Донорын хуулиа гаргачих хэрэгтэй байна шүү дээ. Энэ хууль хэрэгжээд эхэлбэл одоогийн байдлаар шууд тав, зургаан мянган хүнийхээ амийг аварчихмаар байна шүү дээ. Донорын хуулиа батлаад энэ хүмүүсээ яаралтай аппаратаас гаргахгүй бол улсын төсвөөс маш их мөнгө гарч байна. Улсын төсөв гэдэг чинь ард түмний мөнгө гэсэн үг шүү дээ. АНУ шиг том гүрэн байгаа биш. Монголчууд цөөхөн хоорондоо ярилцаад л гаргачих хууль шүү дээ.
Намайг бага байхад монголчууд өвөлдөө бүсээ бүслээд, хамгийн дулаан хувцасладаг байсан. Гэтэл залуус өнөөдөр пүүз өмсөөд л өвөлжчихдөг болжээ. Доороосоо дараад байвал аз жаргалтай явах хугацаанаасаа хасаад байна гэсэн үг” хэмээн ярьжээ.
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ОХУ, БНХАУ, БНСУ-аас АИ-92 бензиний нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав
Төрийн өмчийн ЕБС-ийн 1-р ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-ны өдрөөс эхэлнэ
ЦЕГ: "Шатахуун худалдаалж байна" гэх нэрийдлээр иргэдийг залилсан дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2020 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Шуурхай штабын зүгээс шатахууны нийлүүлэлтийг эрчимжүүлэх үүрэг өглөө