Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга ажлаасаа чөлөөлөгджээ


Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамны /ХХААХҮЯ/ Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө. Тэрбээр удаан хугацаагаар суралцахаар болсон тул өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна. Хүсэлтийг өчигдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, хүлээн авсан байна.