Гарцаар гарч явсан охиныг мөргөж гэмтээсэн зам тээврийн ослын бичлэг цахим ертөнцөөр цацагдаж иргэдэд багагүй сэрэмжлүүлэг хүргэсэн. Тэгвэл уг Зам тээврийн осол нь 2017 оны 11 сарын 27 өдөр Баянгол дүүргийн нутаг Автовокзалын хойд замд гарчээ. “Toyota Spacio” маркийн автомашин тухайн үед гарцаар гарч явсан 10 настай Н-г мөргөж гэмтээсэн байна. Машины жолооч 71 настай байсан аж. Осол гаргагч гэрлэн дохио зөрчин, уулзвараар нэвтэрсэн бөгөөд тэрбээр Замын Цагдаагийн албанд болсон явдлын талаар ийн ярьжээ.
Азаар охины бие хэвийн байгаа бөгөөд аав, ээж нь гомдолгүй хэмээн мэдүүлж, жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөө зөвшөөрч, буруугаа хүлээсэн байна. Дээрх зам тээврийн ослын бичлэг сурагч, жолооч, явган зорчигч, замын хөдөлгөөнд оролцож буй хэн бүхэнд сэрэмжлүүлэг өгч буй. Иймээс Их хотын Иргэн бүр үүргээ ухамсарлаж замын хөдөлгөөнд сонор сэрэмжтэй, соёлтой оролцохыг уриалж байна.
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ОХУ, БНХАУ, БНСУ-аас АИ-92 бензиний нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав
Төрийн өмчийн ЕБС-ийн 1-р ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-ны өдрөөс эхэлнэ
ЦЕГ: "Шатахуун худалдаалж байна" гэх нэрийдлээр иргэдийг залилсан дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2020 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Шуурхай штабын зүгээс шатахууны нийлүүлэлтийг эрчимжүүлэх үүрэг өглөө