РИО-гийн олимпийн дараа Түүнийг жүдогоос зодог тайлна, улстөрд орно, багш дасгалжуулагч хийнэ хэмээн бишгүй дээ нэг цуурсан. Харин тэрбээр энэ бүхнийг үл тоон Найдлага алддагүй Найдангийн хүү гэдгээ харуулсаар байгаа.
1. Тулгар төр байгуулагдсаны 2226 жил, Их Монгол Улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн баяр наадам бөхийн барилдааны долоогийн даваа: Улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын харцага Н.Жаргалбаярыг, улсын аварга С.Мөнхбат харцага М.Бат-Оршихыг, Улсын харцага Ц.Содномдорж шинээр улсын харцага цолны болзол хангаад байгаа М.Бадарчийг, Улсын харцага Н.Түвшинбаяр аймгийн арслан О.Хангай нар туналаа. Тунасан хоёр бөхийн барилдаан шуурхай өрнөж Н.Түвшинбаяр, О.Хангайг давсанаар улсын заан цолны болзол хангалаа.
Их спортод зүтгэн үндэсний бөхийн барилдаандаа төдийлөн анхаарч чаддаггүй байсан Н.Түвшинбаяр маань энэ жилийн наадмаар урамтай сайхан барилдаж Улсын заан хэмээх эрхэм алдарын эзэн болсон юм. Тэрбээр тавын даваанд дотны анд Э.Энхбаттай, зургаагийн даваанд Улсын харцага Цацавширтай барилдан давсанаар аймгийн арслан О.Хангайтай тунасан. Олон жил хүсэн мөрөөдсөн заан цолоо тэрбээр ийнхүү авч чадсан билээ.
2. Унгар улсын нийслэл Будапешт: Жүдо бөхийн ДАШТ-ий +100 кг-ын жинд МУГТ Н.Түвшинбаяр хүрэл медалийн болзол хангалаа.
Унгарын нийслэл хэзээнээс Монголчуудад ээлтэй. Үүнийг батлах мэт монголын жүдочид ДАШТ-д анх удаагаа зургаан медаль хүртэв. Цол дагаж бяр нэмнэ гэгчээр өмнө нь ДАШТ-ээс медаль зүүж амжаагүй байсан Н.Түвшинбаяр аварга жин өгсөн барилдаж хүрэл медалийг анх удаагаа хүртсэн юм .
Тэдний бахдам амжилтанд шинээр Монгол улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон Халтмаагийн Баттулга маш их нөлөөлсөн нь мэдээж. Өмнө нь МЖБХ-ны тэргүүн бөхчүүдээ дэмжиж байсан бол Унгарт төрийн тэргүүний хувиар ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай зэрэгцэн сууж бөхчүүдээ дэмжсэн. Татами дээр гарсан бүх л бөхчүүд Улсынхаа ерөнхийлөгчийн өмнө урамтай сайхан барилдаж, медаль авахыг хүссэн нь мэдээж.
3. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Сүхбаатарын одон, Алтан гадас одон, Монгол Улсын гавьяат тамирчин Найданы Түвшинбаярт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Чингис хаан одонгоор шагналаа.
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.
Түүнд энэхүү шагналыг олгох үндэслэлийг ЕТГ-ын дарга З.Энхболд "Найданы Түвшинбаяр 2008 оны наймдугаар 14-нд Монгол Улсын түүхэнд Олимпийн анхны алтан медалийг хүртсэн нь 2008 оны долдугаар сарын 1-ний хар өдрийн үймээн самуун, талцал, үл ойлголцлыг эвлэрүүлэн зөөллөж, монголчуудын эв нэгдлийг хангах, улс төрийн хурцадмал үйл явдал намжаахад онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн. Монгол ахуйгаас урган бойжсон, дэлхийн дэвжээг хөдөлмөрөөрөө эзэгнэж, Монгол түмний сэтгэлийн хоймрыг эзлэн, магнай тэнийлгэж явах ховор хувь заяанд төрсөн Монгол бахархал Н.Түвшинбаяр танд баяр хүргэж байна" гэсэн юм.

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ОХУ, БНХАУ, БНСУ-аас АИ-92 бензиний нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав
Төрийн өмчийн ЕБС-ийн 1-р ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-ны өдрөөс эхэлнэ
ЦЕГ: "Шатахуун худалдаалж байна" гэх нэрийдлээр иргэдийг залилсан дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2020 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Шуурхай штабын зүгээс шатахууны нийлүүлэлтийг эрчимжүүлэх үүрэг өглөө