Анх 2012 онд МУ-д бизнесийн болон олон талт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудаас хэрэглэгч олон нийтийн санал асуулгаар буюу цахим санал асуулгаар шилдгийн шилдгийг шалгаруулан алдаршуулах зорилгоор “Best of Mongolia” зохион байгуулагдаж байсан түүхтэй билээ. Эргэн түүх сөхөхөд...
Best of Mongolia-2012
Анх “Монголын Залуу Сэтгүүлчдийн Хөгжлийн Холбоо”, www.chingis.mn мэдээллийн сайт хамтран “. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Ардын уран зохиолч Т. Галсан, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н. Сувд, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г. Мэнд- Ооёо, УИХ-ын гишүүн , Г. Баярсайхан, Д. Ганбат, МУ- ын Ерөнхий сайдын зөвлөх, Төрийн өмчийн хороон дарга асан Д. Сугар нарын урлаг, соёлын болоод улс төрийн хүрээний хүндтэй хүмүүс хүрэлцэн ирж, “Чингис хаан”, “Ньюанс”, дуучин О. Хүрэлбаатар, A-Cool ая дуугаараа бэлэг барьсан нь түүх болон он цагийн хуудсанд үлдсэн байна.
Best of Mongolia-2013
Харин 2013 онд Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жилийн ойн хүрээнд”Монгол залуу сэтгүүлчдийн хөгжлийн холбоо”, www.khunnu.mn мэдээллийн порталь сайттай хамтран амжилттай зохион явууллаа. Энд 1300 орчим байгууллага 77 номинацид өрсөлдөж, давхардсан тоогоор 1,500,000 хэрэглэгч хандаж 500,000 орчим саналыг өгсөн юм. Шилдгүүдийн батламж гардуулах ёслолын үйл ажиллагаа РАМАДА зочид буудалд болж, УИХ- ын гишүүн асан Б. Жаргалсайхан, Хууль зүйн байнгын хорооны дарга Д. Ганбат, МУ-ын АЖ, Ч. Мөнхшүр нарын хүндэт зочид уригдаж байлаа. Төрийн соёрхолт, УДЭТ-ын найруулагч Н. Наранбаатарын найруулсан “Тэнгэрийн хүү” жүжгийн хэсгээр нээлтийн “цан” цохисон хүндэтгэлийн арга хэмжээнд дуучин С. Наран, “Жонон”,“VOICE”-ийн уран бүтээлчид ая дуугаа өргөн, шилдгүүдэд бэлэг барьсан юм.
Best of Mongolia-2014
2014 онд 68 номинацид 1300 орчим байгууллага өрсөлдөж, давхардсан тоогоор нэг сая орчим хэрэглэгч 500,0 саналыг өгч шилдгүүдийг тодрууллаа. Энэхүү “олны таашаалд” нийцсэн шилдгүүдэд батламж гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ нэгдүгээр сарын 16-ны 18 цагаас "Чингис" зочид буудлын “Өргөө” ресторанд болсон юм. Анх “Монголын Залуу Сэтгүүлчдийн Хөгжлийн Холбоо”, www.chingis.mn мэдээллийн сайт хамтран “Best of Mongolia-2012”-ыг цахим орчинд явуулж давхардсан тоогоор 1.300.000 хүн хандан, нийт 500.000 орчим санал өгч, 650 гаруй байгууллагаас хамгийн өндөр саналаар 60 байгууллага шалгарч “Чингис” зочид буудлын “Тэмүүжин” ресторанд болсон хүндэтгэлийн арга хэмжээн дээр батламжаа гардан авч байсан юм.
BEST OF MONGOLIA-2015
2015 онд 64 номинацид 1400 орчим байгууллага өрсөлдөж, давхардсан тоогоор нэг сая хэрэглэгч 500,0 санал өгч оны шилдэг байгууллагуудыг тодруулсан юм. Best of Mongolia-2015 батламж шагналыг 2016 оны 01 сарын 15 нд Сунжингранд зочид буудлын ресторанд болсон хүндэтгэлийн арга хэмжээн дээр батламжаа гардан авсан юм.
BEST OF MONGOLIA-2016
Монголын Хэвлэл Мэдээллийн Бизнес Эрхлэгчдийн Холбоо, WWW.BESTOFMONGOLIA.MN тав дахь жилдээ “BEST OF MONGOLIA” салбар салбарын оны шилдэг байгууллага, аж ахуйн нэгжийг хэрэглэгч олон нийтийн санал асуулгаар тодруулав. Цахим орчинд явагддаг санал асуулгаар өмнөх жилүүдэд давхардсан тоогоор 1.3 сая хүн хандаж, нийт 500 мянга орчим санал өгч 650 гаруй байгууллагаас хэрэглэгч олон нийтээс хамгийн өндөр санал авсан 60 байгууллагад батламж гардуулж байсан бол 2016 онд өмнөх жилийн жишгээр 66 байгууллага шилдгээр шалгарч, батламжаа гардан авсан юм.
“BEST OF MONGOLIA 2016” шилдгүүд:
Ийнхүү оны шилдгийг тодруулах Best of Mongolia-2017 6 дахь жилдээ эхэлж байна. Дэмжиж буй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжээ www.bestofmongolia.mn сайтаар орж саналаа өгөөрэй.
Холбогдох утас: 91912326, 96708833, 80884848
ОХУ, БНХАУ, БНСУ-аас АИ-92 бензиний нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав
Төрийн өмчийн ЕБС-ийн 1-р ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-ны өдрөөс эхэлнэ
ЦЕГ: "Шатахуун худалдаалж байна" гэх нэрийдлээр иргэдийг залилсан дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2020 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Шуурхай штабын зүгээс шатахууны нийлүүлэлтийг эрчимжүүлэх үүрэг өглөө
Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ