GEE: ”Шилдэг татвар төлөгч” боллоо гэхэд СТА авснаас ИЛҮҮ баярласан

Admin
Өчигдөр 11 цаг 53 минут

Өнгөрсөн зун "Нийслэлийн татвар төлөгчдийн өдөр"-өөр реппер Gee шилдэг татвар төлөгч болсон билээ. Тэрээр энэ тухайгаа өөрийн Фэйсбүүкдээ "Өнгөрсөн жилийн хугацаанд багагүй HUSTLE хийжээ. Ажлын амжилт өсөж ашиг орлого нэмэгдэхийн хэрээр татвараа ч ахиу төлсөн байна... Энэ бүхэн биднийг дэмждэг та бүхний тус юм шүү!!!" хэмээн даруухан бичиж байв. Тэгвэл саяхан телевизэд ярилцлага өгөхдөө энэ талаар асуусан сэтгүүлчийн асуултад "Татвараас над руу утастаад шилдэг татвар төлөгч боллоо гэхэд би СТА авснаас илүү баярласан. 2017 онд миний цэнхэр дэвтэр сайн бөглөгдсөн хэмээн ярив". Нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хангалттай биелүүлсэн Gee-д фэнүүд нь "онц" дүн өгсөн билээ. Орлогоо нуун дарагдуулах дуртай урлагийнханд ч бас үлгэр дууриалал болсон гэхэд хилсдэхгүй биз ээ.