Шарк танк өндөрлөлөө

Admin
Өчигдөр 11 цаг 44 минут

Шинэ шилдэг, сонирхолтой нэвтрүүлгүүдийг үзэгч түмэндээ хүргэдэг Монгол HD телевизийн ээлжит шоу болох Шарк танк өндөрлөлөө. 

"Шарктанк" нэвтрүүлгийн нэгдүгээр улирлын дугаар өчигдөр орой үзэгчдэд хүрч дууссан бөгөөд нэвтрүүлэгт оролцогчид болон үзэгчдэд хандан шаркууд ийн хэлжээ: 

 

Г. Амартүвшин :       Зориг гарган хүрэлцэн ирсэн бүх оролцогч нартаа баярлалаа. Хөрөнгө оруулалт авсан нь улам хөдөлмөрлөж, амжилтгүй оролцсон нэг нь үл шантран дараа дараагийнхаа бизнес санаандаа ханцуй шамлан ороорой гэж хүсье. Харин орж амжаагүй хэсэг нь ирэх жилийн Шарктанк-д заавал бүртгүүлээрэй хэмээн уриалж байна. Миний хувьд ч өөрийгөө улам хөгжүүлж, хөрөнгө оруулалтын талаар мэдээгүй сураагүй зүйлсээ мэдэж авахын төлөө биеэ дайчлах болно оо. Ирэх жилийн Шарктанк хүртэл түр баяртай.

 

 

Л.Чинбат :       Би хөдөлмөрч хүнийг үнэхээр хүндэлдэг. Тэр тусмаа амьдралын төлөө алжаалгүй зүтгэх бүсгүй хүмүүсээр бахархдаг. Өнөөдөр Монголыг эмэгтэйчүүд нь авч явж байгаа гэхэд хилсдэхгүй. Нялх биетэй ч амьдралын төлөө зогсолтгүй зүтгэсэн баялаг бүтээгч залуу эмэгтэй Э.Нарангуадаа цаашдынх нь ажил амьдралд нь амжилт хүсье. Хэзээ ч битгий зогсоорой.

Шарк танк нэвтрүүлэг дууслаа. Хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа.

 

 

Ерөнхий продюсер Ч.Номин :        Дууслаа, дууслаа. Шимтэж үзсэн ҮЗЭГЧИДДЭЭ, зориг зүтгэлтэй оролцогч нартаа, хүсэлт хүлээн авсан шаркууддаа, уйгагүй зүтгэсэн хамт олондоо маш их БАЯРЛАЛАА. Алдсан оносонг минь уучлаарай. Ёс зүй, гоо зүйтэй контентоор соён гэгээрүүлэх үйлсдээ улам хичээн зүтгэх болноо. Шарк танк дөнгөж эхэлж байна. Шинэ нэвтрүүлэг бүр амаргүй сурах юм их бдг. Продюсерын аашийг тэвчиж дуулгавартай бсн шаркууддаа баярлалаа 

 

 

С.Түмэнгэрэл :       Хамгийн Сайхан Үдшийн Мэнд! 
СОНИРХОЛТОЙ, СУРГАМЖТАЙ, , САЙХАН САНАА ОНООТОЙ , БИЗНЕСИЙН ТАНИН МЭДЭХҮЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ , НИЙГЭМД БИЗНЕС СЭТГЭЛГЭЭГ ӨДӨӨСӨН , БОДИТ ЗӨВЛӨЛГӨӨ ,БОЛОМЖУУДЫГ ОЛГОСОН , СУРАЛЦСАН САЙХАН НЭВТРҮҮЛЭГ ШАРКТАНКД ОРОЛЦСОНДОО МАШ ИХ БАЯРТАЙ БАЙНА. 
ЭНЭ САЙХАН НЭВТРҮҮЛЭГТ УРЬЖ ОРОЛЦУУЛСАН 
БАТКА, НОМИН 
ХОЁРТОО МАШ ИХ БАЯРЛАЛАА . ЭНЭ САЙХАН НЭВТРҮҮЛЭГИЙГ АМИЛУУЛСАН БҮТЭЭСЭН МОНГОЛ HD ТЕЛЕВИЗИЙН ГАЙХАЛТАЙ ХАМТ ОЛОН
ТА НАР МИНЬ ХАРИУЦАЛГАТАЙ, СЭТГЭЛТЭЙ ,ЗҮТГЭЛТЭЙ ЖИНХЭНЭ УРАН БҮТЭЭЛЧИД ТА НАРТАА БАЯРЛАЛАА. 
ЦОГЛОГ, ДАЙЧИН, ТУРШИЛАГАТАЙ, 
УХААНТАЙ, МЭДРЭМЖТЭЙ ХИЙСЭН АЖИЛТАЙ 
ХЭЛЭХ ҮГТЭЙ 
ШАРКУУД 
ТА БҮХЭНТЭЙГЭЭ 
ХАМТ ОРОЛЦСОН МИНЬ АМЬДРАЛЫН МИНЬ НЭГ ГАЙХАЛТАЙ АГШИН БАЙЛАА. 
БУРУУ ЗӨРҮҮ ЯРЬСАН ХЭЛСЭН ХЭН НЭГЭНИЙ СЭТГЭЛД НИЙЦЭЭГҮЙ БОЛ ӨРШӨӨГӨӨРЭЙ!
ӨӨРИЙНХӨӨРӨӨ Л БАЙХЫГ ХИЧЭЭЛЭЭ .
ТА БҮХЭНДЭЭ МАШ ИХ 
БАЯРЛАЛАА

 

 

Л.Ариунболд : Шаркуудаа амьдрал бизнест тань хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Та бүхэнтэйгээ хамт байж Монгол HD Телевизийн ШАРК ТАНК нэвтрүүлэгт Шарк болж оролцсон маань нэр төрийн хэрэг байлаа.