УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд БНСУ-ын Батлан хамгаалахын сайдтай уулзав. Сайд Н.Энхболд Сөүл хотноо болж буй Монгол Солонгосын хамтын ажиллагааны форумд оролцож байгаа юм.
Батлан хамгаалахын сайд нар хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа харилцан айлчлал хийх, хамтарсан сургууль дадлага хийх, цэргийн боловсон хүчнийг бэлтгэх зэрэг олон чиглэлээр амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Цаашид хамтын ажиллагааны хэлбэр, төрлийг өргөжүүлэх нь хоёр орны харилцаанд чухал үүрэгтэйг тэмдэглэлээ.
Уулзалтын үеэр сайд нар Солонгосын хойгт үүсээд байгаа нөхцөл байдлын талаар санал солилцов. Үүнтэй холбогдуулан БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Сун Ён Мү НҮБ, Олон улсын улсын хамтын нийгэмлэгийн зүгээс авч буй арга хэмжээнүүдийг Монгол улс биелүүлэх. Умард Солонгосыг цөмийн зэвсгээр ангид байлгах асуудлыг дэмжиж ажиллах талаар санал тавив.
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Солонгосын хойг болон олон улсын энх тайван, аюулгүй байдлыг яриа хэлэлцээ, харилцан ойлголцлын аргаар шийдэж байх талаарх Монгол Улсын байр суурийг илэрхийллээ.
Уулзалтын үеэр Сун Ён Мү сайдыг ирэх онд тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд урьсныг солонгосын тал талархан хүлээж авав. Сайд нарын энэ удаагийн уулзалт бие биеийн байр суурийг ойлголцсон найрсаг уур амьсгалтай болж өндөрлөлөө.
УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав
Төрийн өмчийн ЕБС-ийн 1-р ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-ны өдрөөс эхэлнэ
ЦЕГ: "Шатахуун худалдаалж байна" гэх нэрийдлээр иргэдийг залилсан дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2020 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Шуурхай штабын зүгээс шатахууны нийлүүлэлтийг эрчимжүүлэх үүрэг өглөө
Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ
ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна