Дуучин Амина ад үзэгдэв


Дуу хөгжмийн ертөнцөд цахиур хагалж явсан дуучин Амина өдгөө даргын суудалд залраад буй. Тэрээр УБТЗ Дуу бүжгийн чуулгын дарга болж нэлээдгүй шуугиан дэгдээсэн. Түүний хувьд туршлага бага, нас залуу хэмээх шалтгаанаар олон ч хүмүүсийн амны бай болсон. Манайхны хувьд шуугиан долоо хоног л үргэлжилдэг тиймдээ ч түүний дарга болсон талаар тэгс ингэсгээд чимээгүй болсон. Гэтэл дуучин бүсгүй саяхан дахин нэг хэл аманд ороод авлаа. Төрийн ордонд орж их хурлын гишүүдтэй дурсгалын зураг татуулсан ч тэрээр өөрийн цахим хуудаснаа Бандааш хочит Гантулгатай авхуулсан зургаа онцолж нүүр хуудсандаа байршуулжээ. Харин энэ нь ихээхэн шүүмжлэл дагуулаад байгаа. Зарим нь бүр удахгүй Гантулгын бандааш Аминагийнд үлдэх вий дээ хэмээн хошигноод амжжээ.