“Асашёорюүг ялаад 10 сая иен” шоу нэвтрүүлэг оны зааг дээр болно

Admin
Өчигдөр 11 цаг 14 минут

Мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж саяхнаас бөхийн бэлтгэлээ эрчимжүүлж эхэлжээ.

Учир нь тэрбээр Японы “ABEMA TV”-ийн шинэ жилийн “Асашёорюүг ялаад 10 сая иен” шоу нэвтрүүлэгт оролцох болжээ. 

Тус телевизийн “Асашёорюүг ялаад 10 сая иен”  нэвтрүүлэг хоёр он солигдох зааг дээр буюу 12 дугаар сарын 31-нд болох аж. Тиймээс Их аварга Асашёорюү Д.Дагвадорж Улсын арслан Д.Азжаргал зэрэг бөхчүүдтэй бэлтгэл хийж байгаа юм байна.