Реппер О.Дөлгөөн хэмээх эршүүд охин “Universe Best songs” нэвтрүүлэгт оролцож олонд танигдаж байсан. 20 нас, Шинэ жил зэрэг хэд хэдэн өөрийн гэсэн уран бүтээлтэй болоод амжсан бүсгүй Солонгос улсыг зорьсноор уран бүтээлээ хэсэг завсарлаад байгаа билээ. Гадаадад гараад жин хаяж эрс өөр дүр төрхөөр эргэн ирсэн тэрээр хамгийн сүүлд ТВ5 телевизийн "Зэвүүн яриа" нэвтрүүлэгт оролцож нээлттэй ярилцжээ. Нэлээдгүй жин хаясан түүний турсан тухай олон хүн сонирхож байгаа бөгөөд тэрээр энэ талаар : "20 нас” дуугаа дуулахдаа 80 кг жинтэй байсан. Мөн эршүүд харагддаг байсан ч би чинь эмэгтэй хүн шүү дээ. Бусад охидын адил бие барьсан даашинз, бариу жинсэн өмд өмсмөөр санагддаг байлаа. Нэг л өдөр жингээ хаяхаар тууштай шийдсэн. Яваандаа бага багаар жингээ хаясаар өнгөрсөн зун 72 кг байснаас 58 кг болтлоо турсан. Энэ бол надаас маш их тэвчээр, хатуужил шаардсан хэцүү зүйл байсан. Аливаа зүйл харагдаж байгаа шигээ амархан байхгүй шүү дээ. Өдөрт 100-хан грамм коктейл, ногоон цай ууна, жимс ногоо иднэ. Дасгал хийнэ. Сүүлдээ ядраад эмнэлэгт хүртэл хэвтэж байсан. Би энэ болгоныг хүмүүст тайлбарлах албагүй л гэж боддог хэмээн ярьжээ. Мөн охид бүсгүйчүүддээ хандаж өөрийгөө бага зовоогоорой хэмээн зөвлөсөн байна.
УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав
Төрийн өмчийн ЕБС-ийн 1-р ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-ны өдрөөс эхэлнэ
ЦЕГ: "Шатахуун худалдаалж байна" гэх нэрийдлээр иргэдийг залилсан дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2020 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Шуурхай штабын зүгээс шатахууны нийлүүлэлтийг эрчимжүүлэх үүрэг өглөө
Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ
ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна