Хууль зүйн сайдын 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/187 дугаар тушаалаар батлагдсан “Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ыг тээврийн хэрэгслийн жолоочид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх, тэдний сахилга, хариуцлагыг сайжруулах, гаргасан зөрчилд оноо тооцох, зөрчил гаргаагүй тохиолдолд урамшуулах асуудлыг зохицуулахад баримталж байна.
2017 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд нийт 191435 жолоочийн зөрчлийн оноо хасагдаж, 1220 жолоочийн зөрчлийн оноо дуусч эрх түдгэлзэн 857 жолооч заавар журмын дагуу эрхээ сэргээлгэсэн байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль, тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэлд холбогдох хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулж, зөрчлийн оноог дараах зөрчлүүдэд хасч тооцсон байна.
“Жолоочийн оноо тооцох журам”-ын 3.1-д зааснаар “Зөрчлийн бүртгэлийн оноо хасагдсанаас хойш 1 жилийн хугацаанд дахин замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчөөгүй жолоочийн хамгийн сүүлд хасагдсан оноог сэргээнэ” гэж заасны дагуу 51290 жолоочийн онооны урамшуулал олгогдсон байна.
Мөн алдсан оноогоо тухайн үедээ Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл, хяналтын төвд хандаж, сургалтад хамрагдан цахимаар жолооны шалгалт өгч нөхөн авах боломжтой. Та http://www.service.police.gov.mn хаягаар орж жолооны үнэмлэх, зөрчлийн оноог шалгах боломжтой.
УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав
Төрийн өмчийн ЕБС-ийн 1-р ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-ны өдрөөс эхэлнэ
ЦЕГ: "Шатахуун худалдаалж байна" гэх нэрийдлээр иргэдийг залилсан дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2020 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Шуурхай штабын зүгээс шатахууны нийлүүлэлтийг эрчимжүүлэх үүрэг өглөө
Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ
ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна