Дэлхийн 86 улсыг 11 жилийн турш тойрон аяласан Монгол Бадарчин Амай буюу Золбаярын аялалын нийт зардал 400 гаруй сая төгрөг болжээ. Гэсэн хэдий ч Африк улсад явж байхдаа туссан Малери өвчний улмаас бөөрний ажиллагаа нь муудаж бөөрний дутагдалд орсон бөгөөд сар бүр 2 сая төгрөг эрүүл мэнддээ зарлагадах болсон ажээ. Хэдхэн хоногийн өмнө ухаан алдаж эмнэлэгт сэрсэн тэрээр эмнэлгийн коридорт хэвтэж буй талаараа лайвыхаа үеэр дурдсан бөгөөд олон жил байгалын олон орчин нөхцөлд хүйтэнд хөрж халуунд халж явсны улмаас түүний биеийн байдал эрс муудсан байна. Тэрээр мөн бичлэгэндээ төрийн удирдлагуудад гомдож явдагаа илэрхийлсэн бөгөөд дэлхийгээр тойрон аялаж бусад улс орноос сурсан мэдсэн зүйлсээ эх орондоо бодлогын түвшинд хэрэгжүүлэх боломжийг олгож өгөхгүй байгаад ихэд гомдож явдагаа илэрхийлжээ. Тэрээр "Өнөө цагт энэ их хэмжээний мэдлэг мэдээлэл, туршлага дэлхийгээс цуглуулж ирээд түүнийгээ Монгол эх орондоо зориулах гэж оролдсон боловч манай засаг төр ерөөсөө огт хүлээж авахгүй, ойртуулахчгүй байгаа явдалд үнэхээр харамсаж байна. 2010 оноос хойш Монголд ирэх болгондоо Монголын аялал жуулчлалын яам, Соёлын яам, Гадаад харилцааны яаманд өөрийнхөө олж мэдсэн туршлагуудаа, гадаадын улс оронд хийж байсан судалгааны ажлуудаа тайлагнахыг хүсч байсан боловч одоог болтол хүлээж авахгүй байгаа. Өнөөгийн манай төрийн нөхцөл байдал ямар байгааг би хувьдаа хараад үнэхээр их харамсаж байгаа. Дэлхийн долоон тэрбум хүн дунд хамгийн их газар нутгийг туулж, хамгийн их мэдээллийг олж авсан хүний тоонд би орж байгаа. Гэтэл өнөөдрийг болтол өөрийнхөө мэддэг мэдээллийг хүргэж чадахгүй байсаар байгаад ингээд эмнэлэгт хүргэгдээд сүүлийн цагуудыг хүлээгээд байж байгаа тийм л байдалд байна даа" хэмээсэн бөгөөд түүний бөөр бараг ажиллагаагүй болоод байгаа ажээ.


Бичлэг үзэх :
УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав
Төрийн өмчийн ЕБС-ийн 1-р ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-ны өдрөөс эхэлнэ
ЦЕГ: "Шатахуун худалдаалж байна" гэх нэрийдлээр иргэдийг залилсан дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2020 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Шуурхай штабын зүгээс шатахууны нийлүүлэлтийг эрчимжүүлэх үүрэг өглөө
Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ
ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна