Сэтгүүл зүйн салбараас улс төрийн тогоо руу үсэрсэн хүн бол Уянга. Тэрээр өдгөө Ерөнхийлөгчийн зөвлөх болоод байгаа билээ. Тэгвэл түүнд нэгэн танихгүй эмэгтэйгээс захидал ирсэн ба түүнийгээ цахим хуудсандаа байршуулжээ.
"Өчигдөр оройн уулзалтыг нэгэн ресторанд хийлээ. Болзсон газраа иртэл цэвэрлэгээ хийж яваа эгчээс өөр хүнгүй сэлүүхэн бна. Эгчтэй инээмсэглэж мэндлээд болзоот хүнээ хүлээж суулаа.
Уулзалт дуусгаад гарах үеэр үйлчлэгч эгч үүдэнд тосч ийм зурвас атгуулчихаад чин сэтгэлээсээ талархал илэрхийллээ. Бид 2 гар гараасаа чанга атгаад салцгаалаа. Эгч бичиг цаасны ажил хийж бсан хүн бололтой, алдаагүй, цэвэр нямбай, сайхан бичигтэй, утга агуулгаа бүрэн илэрхийлсэн, илүү дутуу үггүй, найруулга сайтай юм.
Надад нэртэй, нэргүй ийм зурвас олон бий. Энэ итгэл л амаргүй хүнд ачаа... дааж явахыг хичээнэ дээ!"хэмээжээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна