Ирэх жилээс цахим үнэмлэхнийхээ ид шидийг үзэх нь


Бид таван жилийн өмнөөс ухаалаг цахим үнэмлэхтэй болсон ч өнөөдрийг хүртэл ид шидийг нь үзээгүй яваа. Чип кодтой энэ үнэмлэх олон төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжийг нээнэ хэмээн ярьж байсан ч өнөөдөр хэрэгжээгүй байгаа юм. Тэгвэл Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас цахим үнэмлэхийг зориулалтаар нь ашигладаг болохоор ажиллаж байгаа гэнэ.
 
Тус газрын дэд дарга Д.Дэлгэрсайханы хэлснээр чипэн дээр мэдээлэл бичиж, 2018 оноос ашиглаж эхлэхэд бэлэн болжээ. Тэрбээр “Цахим үнэмлэхний чипэнд хоёр хуудас текстэн мэдээлэл багтах боломжтой. Өнөөдрийн байдлаар 50 хувь нь ашиглаж буй бөгөөд үлдсэн 50 хувийг ашиглах боломжийг нээнэ” хэмээсэн юм.