"Х-Түц" продакшнаас өрх тусгаарлаж Эмоци продакшныг үүсгэн байгуулсан жүжигчдын нэг бол жүжигчин Тэмка. Уран бүтээлийн олз омог дүүрэн байгаа тэрээр хамтлагаасаа гарсан тухайгаа "Хамтлагаасаа муудалцаад гарсан юм бол байхгүй. Шударга хэлэхэд эдийн засаг, мөнгө... Залуучууд өөрсдийн гэсэн хамтлаг байгуулж үзье, тэр хамтлаг маань болох нь уу үгүй юу. Болохгүй бол хэдүүлээ буцаад л хүрээд ирье. Өөрсдийн гэсэн завьтай болоод тэрийгээ хэр хол явахыг үзье, өөрсдөө сэлүүрчин хийх биш жолоодож үзье гэж бодсон. Буцаад хамтлагтаа орсон зөндөө хүн байдаг. Тэгэхээр тиймэрхүү байдлаар Төтө ах, Нарансолонго, Бат-Эрдэнэ бид дөрөв яриад өөрсдийн хамтлагаа байгуулаад хэр хол явахаа харая гээд ах, эгч нартаа хэлсэн, дэмжсэн. Та хэд маань хамгийн гол нь Х-Түцээс гарсан хамтлаг чанартай уран бүтээл хийх ёстой шүү. Танайх мэргэжлийн байгууллага гэдгээ үргэлж санаж байх хэрэгтэй шүү гээд бид уйлалдаад тэврэлдээд гарч байсан. Тэгээд л хамтлагаа байгуулаад явсан. Дээрээс нь өөрсдөө илүү нуруун дээрээ ачаа үүрье гэж бодсон. Бидний мэргэжил ахаа, эгчээ гэсэн хүндлэлтэй байдаг, бид дээд үеэсээ маш сайн суралцаж байж дараагийн үеэ магадгүй юм сургах байх" хэмээжээ.
УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав
Төрийн өмчийн ЕБС-ийн 1-р ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-ны өдрөөс эхэлнэ
ЦЕГ: "Шатахуун худалдаалж байна" гэх нэрийдлээр иргэдийг залилсан дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2020 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Шуурхай штабын зүгээс шатахууны нийлүүлэлтийг эрчимжүүлэх үүрэг өглөө
Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ
ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна