Тэмпо шинэхэн хайртайгаа учирсан уу?


Making the band шоунаас төрөн гарсан дуучин бол Тэмпо. Тэрээр уран бүтээлийн карьераасаа илүүтэй хайр сэтгэлийн асуудлаараа олонд танигдсан. Жүжигчин Шүүдэрцэцэгтэй романтик хайрыг бий болгож олон залуусын хараанд өртсөн ч хосууд салцгааж шуугиан дэгдээсэн. Тэдний салалтын шуугиан намдаагүй байхад дуучин залуу дээлний рекламанд тоглож нэлээдгүй шүүмжлэл өөртөө дагуулсан. Гэсэн ч тэрээр охидын хайрыг булаасан хэвээр л байгаа. Тэгвэл дуучин залуу саяхан өөрийн цахим хуудаснаа Хэн бамбарууш авмаар байна хэмээн нэгэн зургыг байршуулжээ. Түүний энэ постон доор олон охин коммент бичсэн ч бамбаруушны эзэн аль хэдийнээ тодорчихсон байж ч магадгүй юм.