BIG GEE: Шаардаж байна


Реппер GEE өөрийн цахим хуудаснаа утааны талаар сэтгэгдлээ илэрхийлжээ. Тэрээр Агаар сайхан байна
Угаар муухай байна...

Амьсгалах эрхээ хордох эрхээр солиулсан
Ард түмний нэгэн төлөөлөл энд би байна...

Улсын нийслэл Улаанбаатар минь
Ужиг өвчний эх болохоор уугиж байна
Урдаа барих удирдагчид маань
Учраа олохгүй хэрүүл хөөн сууж байна

Ачааг минь хөнгөл гэж тэднээс бид гуйхгүй ээ
Асуудлыг шийд гэж тэднийг бид томилсон юм
Гарыг минь амраа гэж тэднээс бид шаардахгүй ээ
Гарцыг нь ол гэж тэднийг бид сонгосон юм.

Арай ихийг туулж мэдсэн гэж
Аргыг нь түргэн олох болов уу гэж
Та бүхнийг иргэд чинь сонгосноос биш
Тархиар минь наад гэж сонгоогүй юм шүү!!!

Мундаг болох гэж жүжиглэдэг шигээ
Жүжиглээд ч хамаагүй энэ утаанаас салгаад аль
Муу хэлүүлэхгүй гэж чичирдэг шигээ
Чичрээд ч хамаагүй энэ угаарыг сарниулж аль!!!

Өвөл болохоор л санаж өнгөрөхөөр нь мартагддаг
Өнөө цагийн дайсан УТААг бид бүгд мэддэг
Шэйр, лайк хоёроор асуудлыг шийддэггүй шиг
Шийдэл, гарц, үйлс гурав агаар шигээ дутаж байна...

Угаар биш агаар амьсгалмаар байна
Улсын удирдагчдаас ажлаа хийхийг шаардаж байна!!!
ШААРДАЖ БАЙНА!!! ШААРДАЖ БАЙНА!!! ШААРДАЖ БАЙНА!!!