Дэлхийд ч болон Монголд олны сонирхдог  загвар бол Lexus RX гэж "Cardoctor"-ийн цахим хуудсанд бичжээ. Түүний урт буюу L хувилбарыг энэ долоо хоногт "Лос Анжелес" Авто шоуны үеэр танилцууллаа. 2018 оны Lexus RX350L, RX 450hL нэрээр гарах бөгөөд энгийн загвараас 10.9 см урт юм байна.

Шинэчлэлтийн ачаар 2-р эгнээний суудлыг урагш шилжүүлэх боломжтой болсон. Мөн 3-р эгнээнээс бага зэргийн өндөрт байрлуулж хөлийн тавих зайг нэмэгдүүлсэн байна. Тэдний мэргэжилтнүүдийн танилцуулснаар 2 загварт стандартаар 835 Вт 15 ширхэг Марк Левинсоны спийкер байх бөгөөд С буюу хамгийн хойд багана нь хар өнгийн бууралттай шилтэй байж ялгарах гэнэ.

Аюулгүйн дэрийг 3 эгнээ суудалд хүрэлцэхүйц хийж өгснөөр зорчигчдийг бүрэн хамгаалах боломжтой болжээ. Хөдөлгүүрийн хувьд энгийн бензин 3.5 литрийн V6 нь 290 м.хүчтэй. Бүх дугуйн болон урд дугуйн хөтлөгчтэй. Харин RX 450hL нь 308 морины хүчтэй. Үнийн хувьд $48599 доллараар санал болгож байгаа аж.