”КИМ БАБ ЧОН ГҮГ” хоолны газрын хоолноос жоом гарчээ


Манайхан нэг үеэ бодвол одоо солонгос хоолыг түлхүү хэрэглэх болсон. Амтын хувьд Монгол хоолноос илүү хэмээн үзэж гадуур хооллох бүртээ солонгос хоолыг зооглох болсон. Түүнийг нь мэдсэн хүмүүс энэ тэндгүй л солонгос хоолны газар нээсээр. Замбараагаа алдсан олон хоолны газрын гал тогоонд юу болж байгааг бид мэдэхгүй. Олон ч хоолны газрууд бохир байдаг ч үйл ажиллагаагаа явуулсаар л байгаа. Тэгвэл саяхан КИМ БАБ ЧОН ГҮГ солонгос хоолны газрын хоолноос жоом гарчээ. Энэ мэтчилэн бид гэдэс ходоод мөнгөөрөө хохирсоор байна. Тиймээс дахин ийм чанаргүй газраар үйлчлүүлэхгүй байхыг иргэдэдээ анхааруулж байна