Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 1-2-нд ОХУ-ын Чебоксар хотод болж өнгөрлөө. 16 дахь удаагийн тэмцээнд Монгол, Япон, ОХУ, БНХАУ, Швед, АНУ, Украин, Азербайжан гэсэн найман улсын баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдсөнөөс манай эмэгтэй бөхчүүд хүрэл медаль хүртсэн байна. Манай эмэгтэй бөхчүүд энэ жилийн тэмцээнд БНХАУ, Азербайжан, Украинтай “В” хэсэгт өрсөлдсөн. Эхний өдөр нэгдүгээр тойрогт Азербайжаныг, хоёрдугаар тойрогт Украиныг тус бүр 6:2-оор ялсан ч хэсгээ тэргүүлэх шийдвэрлэх барилдаанд Дэлхийн цомын зургаан түрүүтэй БНХАУ-ын багт 3:5-аар дийлдсэн аж. Ингэснээр Монголын эмэгтэй бөхчүүд АНУ-ын шигшээ багтай хүрэл медалийн төлөө барилдаж ялалт байгууллаа.
Энэ удаагийн Дэлхийн цомын тэмцээнд чөлөөт бөхийн отгон дэлхийн аварга, гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ А.Батцэцэг нар дөрөв барилдахдаа бүгдэд нь ялалт байгуулсан. Харин олимпийн наадмын хүрэл медаль медальт, дэлхийн хошой аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг бэлтгэл дутуу байгаа харагдсан. Гэхдээ тэрбээр шийдвэрлэх барилдаанд АНУ-ын өсч яваа бүсгүй Тамыра Мынсаг туршлага заан 8:7-гоор ялж, дэлхийн энтэй бөх гэдгээ нотоллоо.
16 дахь удаагийн Дэлхийн цомын тэмцээнд дан залуу тамирчдаа Чебоксарт илгээсэн, эмэгтэй чөлөөт бөхөөр дэлхийд тэргүүлэгч гүрэн Японы шигшээ баг БНХАУ-ын багийг 4:4-өөр (онооны чанараар) буулган авснаар ес дэх түрүүгээ хүртэв. Тавдугаар байрын төлөөх барилдаанд зохион байгуулагч орон Оросууд Украиныг 5:3-аар, долдугаар байрын төлөөх барилдаанд Азербайжаны Шведийг 6:2-оор хожсон юм.
УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав
Төрийн өмчийн ЕБС-ийн 1-р ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-ны өдрөөс эхэлнэ
ЦЕГ: "Шатахуун худалдаалж байна" гэх нэрийдлээр иргэдийг залилсан дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2020 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Шуурхай штабын зүгээс шатахууны нийлүүлэлтийг эрчимжүүлэх үүрэг өглөө
Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ
ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна