“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд 40-65 насны даатгуулагчийг хепатитын В, С вирусийн илрүүлэг шинжилгээнд хамруулах ажил орон даяар үргэлжилж буй. Үүний хүрээнд “Элэгний вирусийн идэвхжил” тодорхойлох сонгон шалгаруулалт явагдаж, 22 лаборатори тэнцэж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулан ажиллаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг гэрээ байгуулсан газраар дамжуулан хийж, тусламж үйлчилгээний зардлыг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцан санхүүжүүлж байна. Үүнд, Улсын нэг, хоёрдугаар төв эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв, “Интермед”, “УБ Сонгдо”, “Грандмед”, “Медипас” “Аллергимед”, “Монгол Хьюндай”, “Итгэл”, “Онкоген”, “Гялс”, Анагаах ухааны төв, “Мобио”, “Оношмед”, “Бона Вита”, “Протолаб”, Элэгний төв, “Гэгээн Ар Үр”, “Медипас”, “Евро стандарт”, “Хаппи веритас” эмнэлэг, лаборатори багтаж В, С вирусийг тоолж иргэдэд үйлчилгээ үзүүлж, Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилтээ авч байгаа аж.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна