Японы метронд монгол залуучууд хоорондоо зодолджээ


Японы мэргэжлийн сүмогийн ёкозүна Харүмафүжи, Таканоива нарын дунд үүссэн зодооны асуудал намжаагүй шахам байхад японы нэгэн метронд монгол залуучууд хоорондоо зодолдсон нь цахим сүлжээгээр түгжээ.

Уг бичлэгийг нэгэн фэйсбүүк хэрэглэгч, “Японы Метронд 2 Монгол нийлээд 1 Монголоо бараг аллаа. Би Монголчуудыг маш их гайхдаг хүний газар очхоороо, нэгийгээ дээрэмдэнэ, нийлж зодно, бөөрлхөнө, хутгална, хулхидана, өөр хүн зодож байвал, хараад зогсоно зугтаана!! Хөгжихгүй байгаа шалтгаан амиа бодсон ерөө л энэ” гэх тайлбартайгаар олон нийтэд цацсан байна.
 Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү